Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 оны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан

Шийдвэр Д/д

Заалт Д/д

Шийдвэрийн нэр, огноо, дугаар

Холбогдох заалтын агуулга

Хэрэгжилтын явц

Өөрийн үнэлгээ

Дээд шатны байгууллын үнэлгээ

Үнэлгээний тайлбар

ЗГ-ын тогтоол

1

1

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх             зарим арга хэмжээний тухай
2022-01-05
Дугаар 2022_7

5. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт тус тус  даалгасугай:        5.1. эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран салбарын мэргэжлийн нэр томьёог орчуулах, шинээр үүсгэх, жигдлэх, толилох ажлыг зохион байгуулах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;       5.2. төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх;       5.3. төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших;         5.4. төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх;       5.5. төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх.

Аймгийн Засаг даргын 2023 оны А/733 дугаар захирамжаар “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус орон нутгийн салбар зөвлөл”-ийг мэргэжлийн байгууллагын 7 гишүүнтэй шинэчлэн байгуулсан ба төлөвлөгөөний хэрэгжилт 90 хувьтай байна. Дорноговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс Сайншанд сумын төрийн 33 байгууллагын архив, бичиг хэргийн 34 ажилтанд монгол бичгийн цахим бичвэрийн давтан сургалтыг 10 дугаар сард зохион байгуулсан.  “Миний монгол хэл, бичиг-2025” хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа судалъя, хөгжье” үйл ажиллагааг 22 сургууль, 33 цэцэрлэгийн 1500 гаруй багш, ажилтныг хамруулан зохион байгуулсан. Ноён хутагт Д.Равжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан 6-12-р ангид үндэсний бичгийн “Анги хамт олны олимпиад”-ыг 3 үе шаттайгаар зохион байгуулж 267 бүлгийн 7377 сурагч оролцсон. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан сургууль бүр өөрийн онцлогтоо тохируулан багш, сурагч, эцэг эх, иргэдийг хамарсан 20 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

Насан туршийн боловсролын төвийг түшиглэн иргэд, төрийн байгууллагын захиалгаар үндэсний бичгийн сургалтыг тогтмол явуулж, Сайншанд сумын 13 цэцэрлэг, төрийн захиргааны 6 байгууллагыг хамруулсан. Мөн иргэдийн монгол бичгийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 20 цуврал хичээл, нутгийн зохиолчдын бүтээл, онч мэргэн үгс, сургаалын зохиол, монголын сонгодог яруу найргийн 70 гаруй хөрвүүлэг бэлтгэж, "Босоо бичиг-Бидний бахархал" группэд байршуулан бүлгэмийн 4899 гишүүдэд түгээсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

100%

70%

Бүрэн хэрэгжээгүй

2

2

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн    тэргүүлэх чиглэл, арга хэмжээг    батлах тухай
2022-08-24
Дугаар 2022_314

2. “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл (2022-2027)”-ийг 1 дүгээр хавсралт, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ (2022-2030 он)”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.            2. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, салбарын болон аймаг, нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган төрийн бус, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний холбогдох байгууллагууд болон иргэдийг татан оролцуулж, батлагдсан төсвийн багцын дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг угтан "Ноён хутагтын өв: “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг Улаанбаатар хотод “Чингис хаан” Үндэсний музейд зохион байгуулж, 32 эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл ээ танилцуулсан ба орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 217 сонсогч оролцлоо. Мөн “Эгшиглэнт говь” сумдын соёлын өдрүүдийг зохион байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, гар урлал, инновац шингэсэн бүтээлүүдээр бие даасан 14 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсан. “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх, нийгэмд эерэг хандлага, өөрчлөлтийг бий болгох нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Хамтын ажиллагаа ба эерэг өөрчлөлт”, “Нутгийн хөгжил-залуусын гараа” төслийн уралдааныг зарлан, шинэ шилдэг санаа, судалгаа бүхий 8 төсөлд нийт 60,000 сая төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

3

3

Орон сууцны хороолол, цогцолбор барилгад              хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах      зарим арга хэмжээний тухай
2022-11-09
Дугаар 2022_402

1.3. цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг баталж магадлан хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, хүлээн авч ашиглалтад оруулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг баталж магадлан хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, хүлээн авч ашиглалтад оруулсан асуудал үүсээгүй байна.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

Х.Б

үнэлэх боломжгүй

4

1.4. орон сууцны хороолол, цогцолбор барилгын 1, 2 дугаар давхарт цэцэрлэг байгуулах зорилгоор түрээслэх, худалдан авах, салбар бүлэг ажиллуулахад норм нормативыг мөрдүүлэх чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг авч, хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Орон сууцны хороолол, цогцолбор барилгын 1, 2 дугаар давхарт цэцэрлэг байгуулах зорилгоор түрээслэх, худалдан авах, санал одоогоор байхгүй

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

Х.Б

үнэлэх боломжгүй

5

2. Цаашид шинээр баригдах орон сууцны хороолол, цогцолбор барилга байгууламжийн зураг төсөлд цэцэрлэг төлөвлөх, ашиглалтад оруулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжилтийг хангаж ажиллахыг дор дурдсан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай:       2.1. барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төсөлд холбогдох норм, дүрмийн дагуу цэцэрлэгийн барилгыг заавал тусган баталгаажуулж байхад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;        2.2. орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд “түр цэцэрлэг” байгуулан ажиллуулж байх талаар хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

Ерөнхий боловсролын 21 сургууль, 33 цэцэрлэгийн барилгад боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ашиглахаас өөр зориулалтаар өргөтгөл нэмж бариагүй бөгөөд 2023 оны жилийн эцсийн балансын дагуу барилга байгууламжийн бүртгэлийг Төрийн өмчийн тооллогын цахим программ буюу umch.sgov.mn программд тайлагнаж төрийн өмчийн тайланг илгээсэн. Улсын төсвийн 10,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 1 дүгээр багт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн бага сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Жинсийн орой" ХХК шалгарч, барилгын бүтээц 100%. Хатанбулаг суманд 320 хүүхдийн сургуулийн барилга “Ньюконстракшн” ХХКомпаний барьж гүйцэтгэж байгаа бөгөөд нийт гэрээний үнэ 7.6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Аймгийн хэмжээнд 33 цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролыг хэвийн нөхцөл горимоор ажиллуулж байгаа бөгөөд орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд “түр цэцэрлэг” байгуулан ажиллуулах нөхцөл байдал үүсээгүй.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

6

3. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангасан цэцэрлэгийн барилгыг тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

"Орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгууллатын ажлын явц, гүйцэтгэлд холбогдох хууль журам, дүрмийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Сайншанд сумын 7 дугаар багт “Мандах наран”-5,6 хорооллын төлөвлөлтөд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийг тусгасан тул гүйцэтгэлд ГХБХБГ захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

7

4. Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах зардлыг жил бүрийн улс, нийслэл, орон нутгийн төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд        Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах нөхцөл одоогоор манай аймагт үүсээгүй байна.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

Х.Б

үнэлэх боломжгүй

4

8

Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын         хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар           авах зарим арга хэмжээний тухай
2022-11-23
Дугаар 2022_419

3. Энэ тогтоолын 2-т заасан чиглэлийн хүрээнд орон нутгийн хэмжээнд Ажлын хэсэг байгуулж, тодорхой арга хэмжээ авч, шаардагдах эх үүсвэрийг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.   /2. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох арга хэмжээний цогц хөтөлбөр боловсруулж, батлуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болгосугай./

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны А/01 дүгээр захирамжаар 2023-2024 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлаж, аймгийн ИТХ-ийн 2023 оны 11/01 дүгээр тогтоолоор “Нээлттэй Дорноговь аймаг” зорилтот хөтөлбөрийг батлуулсан.Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 05 сарын 28,29-ний өдрүүдэд “Нээлттэй Дорноговь аймаг” чуулганаар амжилттай зохион байгууллаа. Чуулган зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2023 оны А/235 дугаар захирамжаар байгуулж, нээлтийн үйл ажиллагааны ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллав.Чуулганы үеэр 14 сумын Мэдээллийн ТҮЦ, 22 байгууллагын мэдээллийн асар, “ХурДан” төвийн үйлчилгээний цэг 1, Хэвлэл мэдээллийн цэг 2, кофе шоп 2, Хөдөлмөрийн яармаг 1, орон нутгийн 30 бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа ажиллаж, 70 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулах комиссын 85 төрийн албан хаагчид ажиллав.

Чуулганы хүрээнд “Нээлттэй Дорноговь-Барилга, орон сууц” үзэсгэлэн,“ХурДан” төвийн нээлт, Дорноговь аймгийн “Уул уурхайн зөвлөгөөн”, Хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн зэрэг 14 үйл ажиллагааг зохион байгуулж, чуулганы байр танхим тохижуулах, тайз бэлтгэх, бусад зохион байгуулалтын ажилд аймгийн төрийн 22 байгууллагын 250 гаруй албан хаагчид ажиллаж, чуулганы үйл ажиллагаанд нийт 200,0 сая төгрөг зарцуулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

30%

30%

 

9

4. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар, бусад аймаг 10 хувиар тус тус нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны А/01 дүгээр захирамжаар 2023-2024 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарлаж, зорилтот жилийн нээлтийг “Нээлттэй Дорноговь аймаг” чуулган хэлбэрээр 05 сарын 28-29-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгууллаа. Тус чуулганыг 15 арга хэмжээтэйгээр зохион байгуулж, нийт 4500 гаруй иргэнийг хамруулан, дараах үр дүн гарлаа. Үүнд:

Хөдөлмөрийн яармаг ажиллуулж, шинээр 71 иргэнийг ажлын байранд жуучилсан. - Шилжин суурьших сонирхолтой 150 иргэн орон нутгийн мэдээллийн ажилтнаас мэдээлэл авсан. - 350 иргэнд хүлэмж олгосноор 350 иргэн ажлын байртай болсон. - Алслагдсан сумдад 2 эмч, 1 холбооны инженерийг ажилд жуучилж, шилжин суурьшуулсан. - Шилжин суурьшсан 4 гэр бүлд өрхийн зориулалттай газар олгосон. - Иргэний нийгмийн 4 байгууллагад тус бүр 5 сая төгрөг, 4 ААН-д тус бүр 10,0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлснээр: • “Дорноговь брэнд” дэлгэмэл зургийн үйлдвэрлэл бий болсон. • “baby care- shand service” нярай хүүхэд болон ээжүүдэд зориулсан асаргааны үйлчилгээг орон нутагт нэвтрүүлсэн. • “Genesis game cafй”-гэр бүлээрээ үйлчлүүлэх боломжтой эко тоглоомын газар шинээр бий болж байна. • Төслийн уралдаанд шалгарсан 4 Төрийн бус байгууллагууд “Говьд ажил хайх ийм амархан юм уу”, “Орон нутагт амьдарна гэдэг хэмнэлт”, “Хүүхдээ хүндэтгэе”, “ Нийгмийн дархлаа” зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. - “Эрсдэлгүй Сайншанд” апликейшн шинээр нэвтрүүлж, 800 хүн татаж ашиглаж байна. - “ХурДан төв”-ийг нээж, 2 газарт салбарлуулан, нийт 1580 иргэнд хүнд үйлчилсэн байна. - “Нээлттэй Дорноговь” апликейшн шинээр нэвтрүүлж, 1200 хүн татаж ашиглаж байна. - “Gobi” сэтгүүл-500 ш, “Нээлттэй Дорноговь” гарын авлага-3000 ш, 15 төрлийн брошюр 17000 ш хэвлүүлж тараасан.

Хэрэгжилт удааширсан шалтгаан: Урт хугацааны туршид хэрэгжих  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

30%

30%

 

5

10

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай           хуулийг хэрэгжүүлэх талаар авах              зарим арга хэмжээний тухай
2022-12-07
Дугаар 2022_448

1.12. . 1.12 гүйцэтгэсэн ажлын бүтээмжийг нь харгалзан аймаг, сумын засаг захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг хоёр дахин хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, орон нутгийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан олгох арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;       1.13.орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;       1.14.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламжийг аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрт хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;       1.15.нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэнд жилийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүг 1 хувь хүртэл бууруулж олгох ажилд орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;       1.16.нийслэлээс орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжид бизнесээ эрхлэхэд нь зориулж газар болон холбогдох тусгай зөвшөөрөл олгох арга хэмжээг хүнд сурталгүйгээр шуурхай шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;       1.17.гадаад зээлийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монгол Улсын 2023 оны төсөвт тусгасан дүнгээр бүрэн төлж барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 6 төсөл арга хэмжээний 14.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж тендерийн зохион байгуулалт 83.3 хувийн гүйцэтгэлтэй. Тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар баталсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлан" гаргах журмын 3 дугаар хавсралтын дагуу 2022 онд ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт хүлээн авсан татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив тусламжийн тайланг гарган 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/1067 тоот албан бичгээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албанд хүргүүлсэн. Дээрх тайлангаар 107 аж ахуйн нэгж байгууллагаас 2.7 тэрбум төгрөгийн татвар төлбөр хураамж, нутгийн захиргааны байгууллагууд 18 аж ахуйн нэгжээс 25 удаагийн хандив дэмжлэг үзүүлсэн. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-40 хувь олгохоор 1,4 тэрбум төгрөгийг орон нутгийн 2023 оны төсөвт тусгасан. Нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэнд жилийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 1 иргэнд 48,2 сая төгрөгийн зээл олгосон, орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжид арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж байна. Гадаад зээлийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2023 онд төлж барагдуулахаар аймгийн 2023 оны төсөвт 2,9 тэрбум төгрөгийг төсөвлөж 300,0 сая төгрөгийг барагдуулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

11

2. Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:       2.1.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн хөрөнгө оруулалтын сахилга бат, хариуцлага, үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд боловсруулах;       2.2.төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;       2.3.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, батлагдсан санхүүжилтийг төсвийн жилд багтаан бүрэн олгох арга хэмжээг авах;       2.4.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд барилгын материалын үнийн өсөлтийн нэмэгдэл нь батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг санхүүжүүлэхэд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтыг шуурхай зохион байгуулах;       2.5.Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэл, санхүүжилт, хяналт болон тайлагналтын үйл ажиллагааг Сангийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем                                    (PIMIS-www.publicinvestment.gov.mn)-ээр дамжуулан хэрэгжүүлж ил тод, нээлттэй байдлыг хангах.

Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгын засвар үйлчилгээ, эрүүл мэндийн төв, эмнэлгийн барилгын засвар, тавилга тоног төхөөрөмж бэлтгэх, хил хамгаалах болон батлан хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дэмжих, аймаг орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр оны 3 дугаар улирлын байдлаар 130 төсөл арга хэмжээнд 29,282.9 сая төгрөг зарцуулсан нь төлөвлөгөөтэй харьцуулахад 55.9 хувь байна. Орон нутгийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар зураг, төсөв хийх 4 төсөл арга хэмжээний 375,0 сая төгрөгийн төсвийг батлуулж, тендерийг зохион байгуулж, шалгарсан компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/757 тоот захирамжаар Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан гүйцэтгэлийг хангуулж ажиллах ажлын хэсгийг байгуулж үүрэг болгосон. 2023 онд батлагдсан нийт 171 төсөл арга хэмжээнээс 168 төсөл арга хэмжээний тендерийн гүйцэтгэл 98.2 хувьтай зохион байгуулсан. Хөрөнгө оруулалтын 168 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 40.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Монгол Улсын 2023 оны төсөвт батлагдсан 8 төсөл арга хэмжээний үнийн өсөлтийн нэмэлт гэрээг байгуулж 6.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Сангийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (PIMIS-www.publicinvestment.gov.mn)-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 6 төсөл арга хэмжээний 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тайланг илгээж баталгаажуулсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

6

12

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2022-12-28
Дугаар 2022_488

5. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн төсвийн байгууллагуудын ажиллагсадын цалин хөлсний зардлыг энэ тогтоолд нийцүүлэн аймгийн 2023 оны төсөвт бүрэн тусгасан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

7

13

Хяналт шалгалтын төлөвлөгөө  батлах тухай
2023-01-11
Дугаар 2023_79

3. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан, шаардлагатай бол зохицуулалт хийн санхүүжүүлж, цаашид холбогдох эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд батлуулж байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар 4 салбарын хяналтын чиглэлээр 63 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт төлөвлөснөөс 57 объектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 375 заалт бүхий 36 албан шаардлагыг хүргүүлэн биелэлт тооцон ажиллаж байна. Хяналт шалгалтын төлөвлөгөөний биелэлт 90% байна. Төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд Газрын тос хийн хяналтаар "Трансгейт интернешнэл" ХХК-ийн үйл ажиллагаа улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон. Геологи уул уурхайн хяналтаар "Хүрэн бэлчир" ХХК, "Штайн коле" ХХК-иудад тус бүр 10000 нэгж, 1 иргэнийг 1000 нэгжээр торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авсан.

Урьдчилан сэргийлэх хяналтаар Сайншанд, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан, Иххэт, Галшар, Дэлгэрэх сумдын 6-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг шалгалт хийн илэрсэн дутагдлыг арилгуулахаар "БЗӨБЦТС" ТӨХК-д 31 заалт бүхий албан шаардлага хүргүүлэн биелэлт тооцон ажиллаж байна. Хяналт шалгалтын байцаагчдын салбарын хяналт шалгалт явуулах, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн 2023 оны төсвийн тодотголд холбогдох орон нутгийн төсвийн байгууллагуудын дотоод томилолтын болон тээвэр шатахууны зардлыг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

8

14

Улсын төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын талаар авах зарим  арга хэмжээний тухай
2023-02-08
Дугаар 2023_55

1. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэлийн явцтай уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын тухайн онд батлагдсан дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийж, санхүүжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай

Улсын 2023 оны төсөвт 11 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлхээр 33.5 тэрбум төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниуд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж, 8 төсөл арга хэмжээнд 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

9

15

Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай
2023-02-08
Дугаар 2023_63

3. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ялган тэмдэглэж, Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

"Улсын хэмжээнд үхэр сүрэг ээмэгжүүлэх ажил Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Хэнтий, Дорнод, Хөвсгөл нийт 7 аймгийн 8 суманд хийгдэж байна. Үхэр сүрэг ээмэгжүүлэх аймаг сумыг сонгохдоо мал эрүүл бүсээс эхлэн хэрэгжүүлж байгаа болно. /Энэ жил манай аймаг үхэр ээмэгжүүлэх ажил хийгдэхгүй болсон тул үнэлэх боломжгүй/"

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

Х.Б

Х.Б

 

10

16

Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай
2023-02-08
Дугаар 2023_68

7. Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх цахим платформыг үүсгэн, төрийн үйлчилгээг цахимжуулан “Цахим аймаг” болгох арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (Н.Учрал), аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оныг “Нээлттэй Дорноговь” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан олон нийтэд аймгийн мэдээ мэдээллийг гар утсаар нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлэн “Нээлттэй Дорноговь” гар утасны аппликейшныг бүтээж аймгийн онцолог, бүтээн байгуулалт, амьдрах таатай орчин, аялал жуулчлал, бизнес эрхлэх боломж, газар зохион байгуулалт, санал хүсэлт, үйлчилгээнйи байршлууд болон баяр наадмын бүхийг мэдээллийг агуулсан нэгдсэн платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Тус аппликейшны нээлтийг “Нээлттэй Дорноговь” чуулган дээр албан ёсоор нээж танилцуулга гарын авлагыг 2000 ширхгийг тараасан бөгөөд 5800 хүн татаж ашиглаж байна. “Цахим Дорноговь” аймгийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

11

17

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай
2023-04-05
Дугаар 2023_119

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Аймгийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний А/252 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 141 иргэнийг төлөх төлбөрийн суурь хэмжээг 11,935,308 төгрөг байхаар тогтоосны дагуу 61 хүний 70.5 сая төгрөгний төлбөр оногдуулан, аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

12

18

Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2023-04-05
Дугаар 2023_120

2.3. “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн бүсчлэл тогтоох схем, арга зүй, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, эдийн засгийн өсөлтийн төв боомтуудын тусгайлсан орон зайн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга нарт;

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Замын-Үүд хилийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэ барилга байгууламж барьж, зам талбай 8 дахин, өдөрт нэвтрэх суудлын машины тоо 7 дахин, том оврын тээврийн хэрэгслийн тоо 3 дахин нэмэгдэн, улс орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлсэн. Тус боомтоор Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувийг нэвтрүүлж байна. Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт нь Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох стратегийн ач холбогдол бүхий суурин газар болж хөгжихөөр төлөвлөгдсөнөөр “Зүүнбаян Ханги” чиглэлийн 226 км төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлсэн.

Ханги хилийн боомтод орон нутгийн төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийн барилга, 121,8 сая төгрөгийн хөрөнгөөр молекул биологийн лабораторийн дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Хатанбулаг -Ханги чиглэлийн 100 км ЦДАШ барих ажлын зураг төсвийг орон нутгийн төсвийн 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, цаашид ЦДАШ барих ажилд шаардагдах 17,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгуулах саналыг хүргүүлсэн. “Хамарын хийд”-ийн 3 замын уулзвараас Зүүнбаян чиглэлийн 21 км хатуу хучилттай авто зам шинээр барихад шаардагдах 21,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар саналыг холбогдох газарт хүргүүлсэн.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 220 гаруй хатуу хучилттай авто замаар холбож тухай чиглэлийн зам дагуу байрлах Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын ачаа, зорчигч тээврийн урсгал, эргэлтийг нэмэгдүүлэн хөгжлийг хурдасгахаар төлөвлөсөн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

19

3. Энэ тогтоолд заасан арга хэмжээг 2024 оноос эхлэн хэрэгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт тус тус даалгасугай.

Орон нутгийн 2024 оны төсвийн төсөлд "Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд зориулж 10.0 тэрбум төгрөгийг тусгаж, Төсвийн тухай хуулийн цаглабарт хугацаанд Сангийн яаманд хүргүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

13

20

Төрийн албаны зарим албан тушаалын  цалингийн хэмжээ, доод хэмжээг  шинэчлэн тогтоох тухай
2023-06-21
Дугаар 2023_241

2. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн төсвийн байгууллагуудын ажиллагсадын цалин хөлсний зардлыг энэ тогтоолд нийцүүлэн аймгийн 2023 оны төсөвт бүрэн тусгасан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

14

21

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
2023-07-05
Дугаар 2023_266

3. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ашиглалттай холбогдон гарах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүрийн орон нутгийн төсөвт тусган, засвар үйлчилгээг хариуцаж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

2023 оны 09 сарын байдлаар аймгийн 33 цэцэрлэгээс 29 нь буюу 87,8 хувь нь, Ерөнхий боловсролын 22 сургуулиас 18 буюу 81,8 хувь нь инжежерийн шугам сүлжээнд холбогдож ариун цэврийн байгууламжаар хангагдсан. Мандах, Сайхандулаан, Дэлгэрэх, Улаанбадрах сумын цэцэрлэг, сургуулиуд төвийн нэгдсэн шугамд холбогдоогүй тул ариун цэврийн байгууламжгүй байна. Мөн Дэлгэрэх, Сайхандулаан сумын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн зураг төсвийн ажлыг "Ажнай шарга" ХХК хийж гүйцэтгэн БЕГ-т хүлээлгэн өгсөн. Орон нутгийн төсвийн 157,5 сая төгрөгийн санхүүжилтээр Сайншанд сумын наадмын талбай орчимд 5, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын Энергийн төвийн орчинд 1, Халзан-Уул рашаан сувилалд 1, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Даланжаргалан сумын Олон-Овоо багт 1 нийт 8 цэгт стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламж шинээр байгуулан ашиглалтад оруулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

15

22

Журам шинэчлэн батлах тухай
2023-07-19
Дугаар 2023_278

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.

2023 онд батлагдсан нийт 171 төсөл арга хэмжээнээс 168 төсөл арга хэмжээний тендерийн гүйцэтгэл 98.2 хувьтай зохион байгуулсан. Хөрөнгө оруулалтын 168 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 40.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

16

23

Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
2023-07-19
Дугаар 2023_279

2.. 2.5.Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, аймгийн төвийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

“Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолоор аймаг, сумдын бэлтгэвэл зохих өвс тэжээлийн хэмжээг баталсан байдаг. Энэхүү тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 03 тоот албан даалгавар гарч сумдыг 40 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн нийт малчдыг 14,589 тн өвс, 2431,6 тн тэжээл бэлтгэхийг даалгасан. Одоогийн байдлаар хэрэгжилт 51%-тай байна.

Хэрэгжилт удааширсан шалтгаан: Зохион байгуулалтаас  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

30%

30%

 

17

24

Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2023-08-16
Дугаар 2023_294

3. 3.Аймаг, сум, чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, тусгагдсанаас өөр зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, сумын Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нарт үүрэг болгосугай.

Хатанбулаг -Ханги чиглэлийн 100 км ЦДАШ барих ажлын зураг төсвийг орон нутагийн төсвийн 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгүүлж, цаашид ЦДАШ барих ажилд шаардагдах 17,9 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Хамарын хийд”-ийн 3 замын уулзвараас Зүүнбаян чиглэлийн 21 км хатуу хучилттай авто зам шинээр барихад шаардагдах 21,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар саналыг холбогдох газарт хүргүүлсэн. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлд Дорноговь аймгийн дулааны станцын өргөтгөл (Дорноговь, Сайншанд сум), Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж (Дорноговь, Замын-Үүд сум), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга (Дорноговь, Сайншанд сум)-ын ажлыг 2024 оны төсөвт шинээр тусгах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга, Аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Цогцолборын барилгын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулахад шаардагдах зардлыг 2024 оны төсвийн зохих багцаас санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

18

25

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн   тооны дээд хязгаарыг тогтоох тухай
2023-08-23
Дугаар 2023_304

2. Цэргийн дүйцүүлэх алба хаах арга хэмжээг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ын 1.6 дахь заалт, Засгийн газрын 2021 оны “Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай” 220 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Батлан хамгаалахын сайдтай 2023 онд хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11/14 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/604 дүгээр захирамжуудыг тус тус үндэслэн 2023-2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн “Дүйцүүлэх албаны бэлтгэл” шатны сургалт, 2022-2024 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн “Тусгай үүргийн бэлтгэл” шатны сургалтыг тус тус зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11/14 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэх хаах иргэдийн тоог 35 байхаар батлуулж Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлалд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ний өдрүүдэд 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан иргэдийг хувцасаар ханган цэргийн алба зохион байгуулах зааврын дагуу цэргийн байранд байрлуулан сургалтын төгсгөлд бие бүрэлдэхүүнд батламж гардуулан, иргэдийг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт хүлээлгэн өгсөн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

19

26

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023-08-30
Дугаар 2023_312

4. Аймгийн Засаг даргын тамгын газрын орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулж, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусгаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай

Тогтвортой амжиргаа-3 төслийн хэрэгжих хугацаа дуусаагүй байгаа тул аймгийн ЗДТГ-т Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд хүн томилоогүй байна.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

27

5. Худалдан авах ажиллагааны газар байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу зохион байгуулж, албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Орон нутгийн өмчийн газраас шилжүүлэн ажиллуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Тогтоолыг хэрэгжүүлэн Орон нутгийн өмчийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг салган шинээр байгуулах шийдвэрийн төсөл, төсөв санхүүгийн тооцооллыг хийж Аймгийн засаг даргын А/742 захирамжаар худалдан авах ажиллагааны бүтэц орон тоог, А/743 захирамжаах орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог батлуулж худалдан авах ажиллагаанд шинээр данс нээж төсөв татуулах бэлтгэл ажлыг хангаж байна

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

20

28

Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай
2023-08-30
Дугаар 2023_321

2. Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг харьяалах салбар, нутаг дэвсгэртээ зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шаардагдах зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг харгалзан улсын нэгдсэн төсвийн төсөлд тусган, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

Жирэмсэн эхчүүд болон тэдний гэр бүлд зориулсан сургалтын төлөвлөгөөний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд 101 удаагийн сургалтад жирэмсэн эхчүүд, гэр бүлийн гишүүд нийт 2960 хүнийг хамруулж, 39 төрлийн 1405 сурталчилгааны материал тараав. Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын 183 зөвлөгөө, мэдээллийг “Бүүвэй ертөнц”, "Дорноговь жирэмсэн эхчүүд" эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудаснууд ашиглан цахим хэлбэрээр өгч, давхардсан тоогоор 5307 хүний хандалтыг авч иргэдийн мэдлэгийг дээшлүүлсэн.

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сургалтыг эрэгтэйчүүд олноор ажиллаж буй байгууллагын албан хаагчдад 6 удаа цахим болон танхимаар зохион байгуулж, 3184 эрэгтэйг хамруулж, 223 төрлийн мэдээллийг цахим хаягуудад байршуулан 4769 хандалт авч, шинээр 11 төрлийн гарын авлагыг хэвлэн 1732 хүнд тараасан. Хилийн цэргийн 0168 дугаар анги, анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж цэргийн ангийн 30 албан хаагчийг хамруулж чадавхжуулж, тус ангид шүдний эмчийн явуулын үзлэг зохион байгуулж, 144 хүн хамруулан, өвчтэй 139 хүнийг илрүүлж, 57%-г эрүүлжүүлжээ. Хавдрын чиглэлээр эмнэлгийн байгууллагууд 65 удаагийн сургалт сурталчилгаанд 2850 хүнийг хамруулан, 32 төрлийн 1954 зөвлөмж сэрэмжлүүлэг, цахимаар 32 төрлийн мэдээлэл түгээж 7800 хандалт авсан нь өмнөх оноос 160 хандалтаар өсч иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүллээ. Хоолны хордлого, гэдэсний халдвар, усны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, стандарт жорлон барьж ашиглах зорилгоор “Аюулгүй хүнс-Эрүүл бие”, “Дэлхийн усны өдөр” сарын аян зохион байгуулж 71 удаагийн сургалт сурталчилгаанд 991 айл өрх, 4237 хүн хамрагдаж, 82 төрлийн 4495 ширхэг гарын авлага тарааж, цахимаар 220 төрлийн мэдээлэл зөвлөмжийг түгээж 70889 хүн хандалт хийж мэдээлэл авсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

21

29

“Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
2023-08-30
Дугаар 2023_322

2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж,  эрүүл ахуйн шаардлага хангасан шүдээ угаах хэсэг бий болгох ажлыг үе шаттайгаар улс, орон нутгийн төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тусгаж, холбогдох арга хэмжээ авахыг  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 24 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Иргэдэд “Амны хөндийн эрүүл ахуйн зөв мэдлэг дадал төлөвшүүлэх” 134 удаагийн сургалт, сурталчилгаанд 5166 хүүхэд, эцэг эхчүүдийг хамруулж, цахим орчинд 106 төрлийн мэдээлэл байршуулж, 3261 хүний хандалт авч, 38 төрлийн 2893 ширхэг зөвлөмж, санамж, гарын авлага тараасан. “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг АИТХ-ын 3.8 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр анх удаа орон нутагт зохион байгуулсан. Тэмцээнийг АИТХ, БШУГ, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж, Сайншанд сумын 5 сургуулийн 7 дугаар ангийн 18 багийн 72 сурагчид хамрагдсан. Тэмцээнээр хүүхдүүд мэдлэгээ нэмэгдүүлж, оролцогчдоос эхний 3 байр, Шилдэг хувцаслаттай баг, оролцогч зэргийг шагнаж урамшуулав. Нэгдсэн эмнэлгүүдийн шүдний эмчийн орон тоог 8 болгож, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр хүлээгдэл чирэгдэл буурсан. Аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 10 шүдний эмнэлэг, кабинетаар 0-18 насны нийт 7108 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний өвчтэй 4799 хүүхдийг илрүүлж, 4377 хүүхэд буюу 91.2%-ийг эрүүлжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн 7 шүдний эмч нарыг нийгмийн хариуцлагын дагуу Айраг, Зүүнбаян сумдуудад 7,7 хоногоор ээлжлэн ажиллуулж, 471 хүнийг үзлэгт хамруулж, үзлэгээс өвчлөлтэй 399 хүний 675 шүдэнд эмчилгээ хийж 76 хувийг эрүүлжүүлсэн. Аймгийн нөөц хөрөнгөөс 29.7 сая төгрөг шийдвэрлүүлж, 13 суманд шүдний эмчийн явуулын үзлэг хийхээр төлөвлөж, одоогоор 3 суманд зохион байгуулж, 420 хүнийг хамруулж, эрүүлжүүлсэн. “Эрүүл шүдтэй хүүхдийн байгууллага, хамт олон” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг хүүхдийн байгууллагуудад хүргүүлж, 6 хүүхдийн байгууллага, 48 анги хамт олонтой хамтран ажиллаж, 12 байгууллагын 39 албан хаагч, 3 байгууллагын 6 бүлэгт явцын дэмжлэгт хяналт хийж арга зүйн зөвлөгөөг өгснөөр иргэдийн мэдлэг хандлага нэмэгдэж, хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай гарсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

100%

100%

 

22

30

Журам батлах тухай
2023-09-13
Дугаар 2023_344

2.. 2. Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Хүн амын стратегийн хүнс-мах, сүү, гурилаар орон нутгийг тогтвортой хангах, улирлын нөөц бүрдүүлэх гэрээг 14 сумын 2 хоршоо, 4 иргэн, 49 аж ахуйн нэгжтэй байгуулсан. Дээрх аж ахуй нэгжүүдийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад 3 удаагийн хяналт шалгалтыг хийж зөвлөгөө, мэдээллээр хангасан. Төв суурин газрын хүн амын 2024 он хавар, зуны улирлын махны хэрэгцээнд шаардагдах 100 тн махны нөөцийг бүрдүүлэхээр орон нутгийн төсвийн махны нөөц бүрдүүлэх зардлаас 200,0 сая төгрөгийн санхүүжилтийг батлан тендер зарлах шатандаа явж байна. 2023 онд 300.0 сая төгрөгийг төсөвлөж, 99,0 сая төгрөгийг зарцуулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

23

31

Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай
2023-11-22
Дугаар 2023_411

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан нарийн мэргэжлийн зайлшгүй шаардлагатай ажилтан, албан хаагчийг түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах, төслийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай гаргаж өгөх, судалгаа тооцоолол хийх зэрэг үйл ажиллагаанд эрхэлсэн салбар, чиглэлд хамаарах асуудлаар бүхий л талын туслалцаа, дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

Орон нутагт хэрэгжих боломжгүй.

  Хэрэгжилтийн явц: Ажил огт хийгдээгүй

Х.Б

Х.Б

 

ЗГ-ын хуралдааны тэмдэглэл

24

32

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 1 дүгээр тэмдэглэл
2022-01-05
Дугаар 2022_1

XX.12.2. Шинжлэх ухааны академийн дүгнэлт, зөвлөмжийн холбогдох мэдээллийг нийтэд мэдээлэх арга хэмжээг эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт даалгав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/213 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж, Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй ""Бадрах энержи"" ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөрс, усны шинжилгээний дээж авч, нөлөөллийн бүсийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Усны газрын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлсэн. 2023 онд Улаанбадрах, Зүүнбаян багийн ажлын албанаас тус компанитай хамтран байгаль орчин, орон нутгийн иргэдэд нэн тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний дүгнэлтийн үндэслэн шийдвэрлүүлэхээр хүсэлтийг хүргүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

25

33

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 28 дугаар тэмдэглэл
2022-05-11
Дугаар 2022_28

XX.7. . Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  Үүнтэй холбогдуулан 2022 оны 9 дүгээр сард багтаан бүх иргэдийг тоон гарын үсэгтэй болгох, тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, төрийн болон төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгов.

Аймгийн хэмжээнд 13 байгууллагын 151 албан хаагч тоон гарын үсгийг лавлагаа мэдээлэл гаргах, албан бичиг цахимаар боловсруулах, төрийн сангийн нэгдсэн системд тайлан мэдээ хүргүүлэх байдлаар албан ажилдаа ашиглаж байна. Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхэд суулгах ажлыг зохион байгуулж нийт иргэдийн 19,1 хувь буюу 1915 иргэнийг тоон гарын үсэгтэй болгосон. Тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхээр “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг сурталчлах ажлыг 52 аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид нийт 1331 иргэнийг хамруулсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

26

34

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 41 дүгээр тэмдэглэл
2022-08-17
Дугаар 2022_41

YIII.6. . “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг 2022 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:   1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дараахь арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох агентлагийн дарга нарт тус тус даалгав:        1.1. Удирдлага, зохион байгуулалтаас шалтгаалан хэрэгжилт хангалтгүй байгаа зорилт, арга хэмжээг жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх;        1.2. Санхүү, хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан эхлээгүй байгаа төсөл, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар хэрэгжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх;        1.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд тус тус хүргүүлэх;        1.4. Улсын Их Хуралд энэ онд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцүүлж, өргөн мэдүүлэх.

Аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврыг сумдад хүргүүлэн, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 80 тн тэжээл, Сумдын нөөцөд 560 тн өвс, 420 тн тэжээл нийт аймгийн хэмжээнд 660 тн өвс, 500 тн тэжээл бэлтгэхээс аймгийн аюулгүйн нөөцөд 0 тн өвс, 0 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 187 тн өвс 0 тн тэжээл байна. Малчдын түвшинд 714.2 тн өвс, 48.7 тн үйлдвэрийн тэжээл, 1 тн гар тэжээл, 0 тн ногоон тэжээл, 1 тн давс хужир шүү байна. Сумдын 2023-2024 оны өвөл, хаврын отор нүүдэл хийх саналыг 14 сумаас авч отор нүүдлийн зураглал гарган, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь аймгуудын Засаг дарга нарт 5 сумын 128 өрхийн 131 мян.толгой малыг отроор өвөлжүүлэх саналыг хүргүүлсэн. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт 20 өрхийн 19 мян.толгой малыг отроор өвөлжүүлэх саналыг хүргүүлээд байна. Хил хамгаалах ерөнхий газарт 5 сумын 191 өрхийн 151,9 мян.толгой малыг хилийн зурваст отроор өвөлжүүлэх саналыг хүргүүлсэн. Малчдын амьжиргааг дэмжих, бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг БЭЭЖИН ИНТОКСИКЭЙШН ТРЕЙД МОНГОЛ ХХК-д үржлийн бус бог мал хонь амьдын жин нь 40 кг-с багагүй 3200 төгрөг, ямаа амьдын жин 35 кг-аас багагүй 3000 төгрөгөөр тооцож худалдан борлуулах хуваарийг гарган сумдад хүргүүлээд байна.

Мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээлэл, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино, дунд хугацааны урьдчилсан мэдээ, өвөлжилтийн хувийн бэлтгэл эртнээс хангах талаар “Масс мессеж”-г давхардсан тоогоор нийт 101753 малчдад хүргүүлсэн. Төв суурин газрын хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 408,5 тн мах бэлтгэн нөөцлөх тооцоо судалгаа гаргаж төсвийг Орон нутгийн хөгжлийн санд тусгуулан шийдвэрлүүлэх саналыг аймгийн Засаг даргад уламжилсан. 2023 онд батлагдсан 171 төсөл арга хэмжээнээс 168 төсөл арга хэмжээ нь төлөвлөгөөт хугацаанд хэрэгжсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

27

35

2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 54 дүгээр тэмдэглэл
2022-11-09
Дугаар 2022_54

X.12.2. “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж төрийн өмчийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын болон шинжлэх ухааны байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Сургалтын байгууллагын эзэмшил газрыг баталгаажуулах, сургууль, цэцэрлэгийн эдэлбэр, эзэмшил газарт зориулалтын бус барилга байгууламж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй ашиглуулахгүй байх газар эзэмших, ашиглах эрхийг батлагдсан аргачлалын дагуу үнэлүүлж шаардлагатай арга хэмжээг авч ГХБХБГазрын egazar.gov.mn цахим хаягаар баталгаажуулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

28

36

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 58 дугаар тэмдэглэл
2022-12-07
Дугаар 2022_58

XXI.5. . Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын гишүүдэд танилцуулав.   Үүнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав:  1. Отор нүүдлийн шилжилт, хөдөлгөөнийг мал эмнэлгийн үзлэгт хамрагдсан гарал үүслийн гэрчилгээг үндэслэх, тархвар зүйн асуумжийн дагуу зохион байгуулан ажиллах талаар аймаг, сумд хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт;

Бэлчээрийн төлөв байдлын, ургац тодорхойлох ажлыг 2022 оны 08 дугаар сард 14 сумын 54 багийн 72 бэлчээрийн цэг хийж, бэлчээрийн даацад тохируулан 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын зураглал гарган, отор нүүдлийг зохион байгуулах ажил хийгдсэн. 2023-2024 оны бэлчээрийн даац тодорхойлох ажил 8 дугаар сард хийгдэнэ. Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2 удаа орж 4 багийн нутагт дэвсгэрт өвөлжиж хаваржиж байгаа отрын болон өөрийн сумын нийт 148 малчин өрхөөр тойролт зохион байгуулж, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, отор нүүдэл, малын гоц халдварт өвчний талаар мэдээ мэдээллийг 257 иргэнд хүргэж, 142250 мянган толгой малд идэвхтэй үзлэг тандалтад хамруулсан. Өөрийн аймгийн 3 сумтай гэрээ байгуулан 9 малчин өрхийг зэргэлдээ сумдад өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээг зохион байгуулсан. Өвөлжилт хаваржилт хүнд байсан үед орон нутаг 49,1 тн тэжээл, 365,5 тн өвсийг татан төвлөрүүлж хямдралтай үнээр малчдад нийлүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

37

XXI.6.1. Төрийн байгууллагын баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох нөхцөлийг бүрдүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:  1. Албан бичиг солилцооны дундын системийг ашиглах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, албан баримт бичгийг цахим хэлбэрээр солилцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, бүх шатны төрийн байгууллагын удирдлагад үүрэг болгов;

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем”-ийг 2021 онд 48 байгууллагад, 2022 онд 80 байгууллагад нэвтрүүлэн нийт 128 төрийн болон төрийн өмчит байгууллага албан бичиг солилцох, цаг бүртгэл болон бусад чиглэлээр дотооддоо ашиглаж байгаа нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 89.0 хувьтай байна. Системийн албан бичиг, хүний нөөц, админы ашиглалтын талаарх сургалтыг “И-Монгол академи”-ийн УТҮГ-тай хамтран цахимаар болон танхимаар 16 удаа зохион байгуулж 52 байгууллагын 303 албан хаагчийг хамруулсан. Мөн системийн сургалтыг нийт 3 удаа зохион байгуулж давхацсан тоогоор 320 албан хаагчийг хамруулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

29

38

2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 2 дугаар тэмдэглэл
2023-01-05
Дугаар 2023_2

IV.2.3. хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан олгох болсонтой холбогдуулан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий хамтарсан багийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аймаг, дүүрэг, сум, хороонд байгуулан ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Монгол Улсын Их хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоолд зааснаар Өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 91 хувьд хамрагдсан, хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдахыг хүссэн 666 иргэний хүсэлтийг хүлээн авч, 24470 хүүхдэд 12,019.6 сая төгрөг олгосон. 05 дугаар сард тэтгэмж олгосон хүүхдийн тоон мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын тоон мэдээлэлтэй харьцуулахад 92,4 хувьд нь олгогдож байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдийн өрхийн амьжиргааны түвшнийг, төрд байгаа мэдээллийг нягтлахаар Аймгийн засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/82 тоот захирамжаар хамтарсан багийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 06 дугаар сарын байдлаар төрд байгаа мэдээлэл зөрүүтэй гэх шалтгаанаар 3570 өрх мэдээллээ шинэчлэх хүсэлт гаргасан байна. Журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах явцад гарч байгаа асуудлыг тухай бүр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт уламжилж ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

30

39

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 4 дүгээр тэмдэглэл
2023-01-18
Дугаар 2023_4

VIII.2.3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн өмчит байгууллагаас татан төвлөрүүлсэн автомашиныг цаашид зайлшгүй шаардлагатай байгаа орон нутгийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлэх, худалдах, актлах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан Лексус 470 маркийн авто машиныг төрийн хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан авто машины Сайхандулаан сум руу шилжүүлж ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

31

40

2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 6 дугаар тэмдэглэл
2023-02-01
Дугаар 2023_6

XIY.1.3. Төрийн байгууллагууд болон зөвлөх үйлчилгээний захиалгаар хийлгэсэн судалгааны ажлын тайланг судалгааны нэгдсэн сангийн системд байршуулах, хянах, засварлах, хэрэглэгчийн саналыг хүлээн авах ажлыг холбогдох албан тушаалтанд хариуцуулж ажиллуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээд, компани, үйлдвэрийн газрын удирдлагад;

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 02 сарын 03-ний өдрийн 01 тогтоолоор батлагдсан “Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа”-ны хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ арга хэмжээнд  нийт 443 иргэнийг хамруулан түр ажлын байраар хангаж төрийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Хэрэгжилт удааширсан шалтгаан: Зохион байгуулалтаас  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

30%

30%

 

32

41

2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 8 дугаар тэмдэглэл
2023-02-08
Дугаар 2023_8

IX.2. Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн батлагдсан төсвийн багцын дүнд хийсэн хөрөнгийн зохицуулалтыг Монгол Улсын 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулах зорилгоор санхүүжилтийн зохицуулалт хийх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 11 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлхээр 33.5 тэрбум төгрөгийг төсөвт батлан барилгын ажлыг гүйцэтгэж байна.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

33

42

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10 дугаар тэмдэглэл
2023-03-01
Дугаар 2023_10

XVI.4.2. Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний дэгдэлтийг таслан зогсоох мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

Мал, амьтны гоц халдварт 2 төрлийн өвчин 2023 оны 03 дугаар улирлын байдлаар гарч, хариу арга хэмжээг холбогдох хуульж журам, зааврын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Бог малын мялзан өвчин Айраг, Даланжаргалан суманд гарч, 425 толгой мал өвчилж, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллага хамтарсан ажлын хэсэг ажиллаж, 1.5 сая төгрөг зарцуулсан. Аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран өвчин тараах нөхцлийг бүрдүүлсэн этгээдэд хариуцлага тооцуулах ажиллагаанд хамтран ажилласан. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 3178 өрхийн 119485 толгой мал, амьтныг хамруулан, үйлчилгээний хөлсөнд 47,7 сая төгрөг, орон нутгаас 22.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар шүлхий, бог малын мялзан өвчний гаралт байхгүй тайван байна.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

100%

100%

 

34

43

2023 оны 3 дугаар сарын 07-ний өдөр 11 дүгээр тэмдэглэл
2023-03-07
Дугаар 2023_11

XII.5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон салбарын бодлого, стратегийн төлөвлөгөө, Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын жендэрийн салбар зөвлөл, орон нутгийн салбар хорооны дарга, Жендэрийн үндэсний хорооны гишүүдэд тус тус даалгав.

Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг зохион байгуулж “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-аас сургууль, цэцэрлэгийн 100 гаруй залуу эмэгтэй багш ажилчдад “Өөрийгөө хайрлая”, “Жендерт суурилсан хүчирхийлэл, түүний суурь шалтгаан” сэдэвт сургалт, “Залуусын оролцоо-хотын хөгжил 2023” Сайншанд хотын залуучуудын чуулганыг зохион байгуулж 120 оролцогчдод “Жендерийн хэвшмэл ойлголт” сэдвээр тус тус сургалт хийсэн. Байгууллагын даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/39 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Жендерийн тэгш байдлын сургалтыг 5 сарын 4-20-ны хооронд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангаас 3.4 сая төгрөгийг шийдвэрлүүлж Сайншанд, Замын-Үүд, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Алтанширээ, Иххэт сум болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад тус тус зохион байгуулж 312 иргэнд жендерийн хэвшмэл ойлголтын хор уршгийн талаар мэдээлсэн. Даланжаргалан сум "Залуучуудыг жендерийн мэдрэмжтэй болгон төлөвшүүлэх" нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж 6 сургалт, хэлэлцүүлэг, фокус бүлгийн ярилцлага зэргийг зохион байгуулж 219 өсвөр үеийнхнийг хамруулсан. Нийт 3 төрийн бус байгууллагатай хамтран 589 өсвөр үе, залуучуудад жендерийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

44

XII.2.1. Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтын явц, амны хөндийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:   1.Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл  ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Хүн амын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг орон даяар зохион байгуулж байгаатай холбоотой иргэдэд мэдээлэл хүргэх, идэвхжүүлэх зорилгоор: - “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Замын-Үүд суманд зохион байгуулсан “Иргэн таны эрүүл мэнд-Таны гарт” нээлттэй хаалганы өдөрлөг; - “Хавдрын эсрэг дэлхийн өдөр”; - “Эрүүл мэндийн технологи-2023” орон нутгийн үзэсгэлэнгийн хүрээнд нийт 410 хүнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаар мэдээлэл, зөвлөмж өгч, 6 төрлийн 150 ширхэг гарын авлага тарааж, мэдээллээр хангасан.

Эрт илрүүлэг үзлэгт 68 байгууллагын 580 албан хаагч, 1330 иргэдэд ХБӨ-ний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх мэдээлэл өгч сурталчилсан. Эрүүл мэндийн 305 удаагийн сургалт сурталчилгаанд 4650 хүн хамрагдаж 6 төрлийн 560 гарын авлага тарааж, цахимд 9 төрлийн мэдээллийг байршуулж 10600 хандалт авсан нь өмнөх оноос 130 хандалтаар өсч иргэдийн мэдлэг, хандлага нэмэгдэв. “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 34.5%/24282/ хамрагдаж, 6687 шинэ өвчлөл илрүүлж, улсын хэмжээнд 7-р байранд байна.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

35

45

2023 оны 3 дугаар сарын 22-ний өдөр 3 дугаар тэмдэглэл
2023-03-22
Дугаар 2023_13

IV.2. Нийслэл Улаанбаатар хот, аймаг, сумын төв, бусад суурин газрын хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байршилд болон иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газар нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй газарт газар өмчлүүлэх, улсын тусгай хэрэгцээний болон бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, чөлөөт бүсийн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, хэрэгжилтэд газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан хяналт тавих, газар олголтыг нээлттэй, ил тод болгох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгав.

"Дээрх чиглэлийн дагуу 2020 онд Засгийн газрын 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем”-д судалгаа хийж үзэхэд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай 9 сум байсан ба дээрх сумдад төлөвлөгөөний бичиг баримттай болгоход шаардагдах зардлын асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг тус газрын 2023 оны 207 албан тоотоор холбогдох сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн.

Айраг, Иххэт, Сайншанд, Улаанбадрах сумд дээрх ажлыг 2024 онд орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр иргэд олон нийтээр хэлэлцүүлэн олонхын саналыг авч, зардлыг асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын ИТХуралд оруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сумдын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Замын-Үүд, Иххэт, Мандах, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08/04, 10/72, 11/04, 8/05, 08/45, 10/06, 12/09 9/06, 11/06, 11/38, 11/27, 09/05, 11/05 10/05тоот тогтоолоор тус тус батлуулж, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүрэн оруулж баталгаажуулсан. Сумдын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Мандах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системд оруулж бүрэн баталгаажуулан иргэд олон нийтэд хүргэсэн. Аймгийн хэмжээнд нийт 2024 нэгж талбарт 1562797.59 га газрыг төлөвлөснөөс 821 нэгж талбарт 1307.47га газрыг олгоод байна."

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

36

46

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 дугаар тэмдэглэл
2023-04-19
Дугаар 2023_17

XIX.2.3. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээс гаргасан шаардлага, зөвлөмжийг биелүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгов

Хүний эрхийн Үндэсний Комисоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг уриалсан "Манай ангид - Хүний эрхийн түгээмэл тунхаглал" уриалгад нэгдэн Аймгийн хэмжээнд 22 сургуулийн 16000 гаруй сурагчид, 7500 гаруй багшийг хамруулсан бөгөөд энэ хүрээнд сурагчдад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг таниулсан хичээлийг үндэсний бичигтэй хослуулан 3 үе шаттайгаар орсон. Уг хичээлээр сурагчид хүний эрхийн мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгээр Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалыг бичиж сурсан онцлогтой хичээл болсон. Мөн уриалгын хүрээнд богино хэмжээний бичлэг хийн цахим байршуулж, бусад аймгийг уриалсан.

Хүний эрхийн үндэсний Комиссоос хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр ажиллаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг үндэслэн аймаг дахь Комиссын ажилтанд: 1. Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн төлөвлөгөө, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан болон дүгнэсэн тогтоол 2. Аймагт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүд, тэдгээрийн тайлан 3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт (2021-2023) 4. Аймгийн 2021.2022 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн тайлан 5. Орон нутагт хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөр, түүний төлөвлөгөө, тайланг тус тус гаргаж өгсөн. Хүний эрхийн үндэсний комиссоос ирсэн зөвлөмжүүдийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, хуулийн хугацаанд хариу хүргүүлэн ажиллаж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан, зөвлөмж мэдээллүүдийг тухай бүр “Хууль, эрх зүйн хэлтэс” цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээдэг.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

37

47

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 18 дугаар тэмдэглэл
2023-04-26
Дугаар 2023_18

XIV.7.3. Ой, хээрийн түймэр, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, анхааруулгыг олон нийтэд тогтмол хүргэж, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгав.

Ой, хээрийн түймэр, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, анхааруулгыг олон нийтэд тогтмол хүргэж, бэлэн байдлыг хангуулж ажилласан. 2023 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн нутаг дэвсгэрт энэ төрлийн аюул бүртэгдээгүй болно.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

38

48

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 21 дүгээр тэмдэглэл
2023-05-17
Дугаар 2023_17

XVIII.2.3. Монгол Улсын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хүний хөгжил, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд  эерэг үр нөлөөтэй байхад чиглүүлэн бодитой, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

"Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/05 дугаар тогтоолоор 114 заалт, арга хэмжээг тусган, "Хөгжлийн төлөө хамтдаа-2" Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2020-2024/ хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/06 дугаар тогтоолоор 278 зорилт арга хэмжээг тусган тус тус Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого "Алсын хараа-2050",  Шинэ сэргэл"-ийн бодлоготой уялдуулан боловсруулж хэрэгжүүлэн ажиллалаа. Дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг  жил бүр аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэн үнэлүүлж хэвшсэн ба 12 сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан ИТХ-ийн ээлжит 15 дугаар хуралдаанаар үндсэн чиглэлийн 89,2%, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 93,6 хувийн биелэлтэй гэж үнэлсэн.          

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор  батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нөөс Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар 18 зорилт, арга хэмжээг хяналтад авч, хэрэгжүүлэн ажиллаж сар бүр тайланг Засгийн газрын ХШҮ-ний цахим санд тайлагнаж байгаа ба 11 дүгээр сарын хэрэгжилт 93,9 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

49

XVIII.3.3. Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлын хүрээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, шинээр нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээг байгуулж ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт.

Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдын нутаг дэвсгэрт нийт 1334.66 га газрыг Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09/08 тоот тогтоолоор батлуулсан.         Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах дамжуулах хоолой барих төслийн ерөнхий гүйцэтгэгч “Норинко интернэшнл” ХХК ажиллаж, төсөлд нийт 300 гаруй ажилтан ажиллаж байгаагаас БНХАУ-ын нарийн мэргэжлийн 170 гаруй ажилтан, орон нутгийн 100 гаруй иргэнийг ажиллуулж, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг орон нутгийн 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас татан нийлүүлж байна.       

Төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг “Natural Sustainable” ХХК гүйцэтгэж шаардагдах судалгаа мэдээллийг төрийн 3 байгууллагаас гарган өгч дэмжлэг үзүүлсэн.            Төслийн ажилд зориулан Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт 2 худаг гаргах зөвшөөрлийн усны сав газраас олгож, 7000м3 ус ашиглах дүгнэлт,  түүхий тос хүлээн авах станцын барилга, байгууламжийг барих, Дэлгэрэх сумын нутагт баригдах дундын халаах, өргөх 4-р станцын барилга, байгууламж барих ажлуудын газрын олголтын асуудлыг шийдвэрлэж., барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл,  зэргийг холбогдох байгууллагууд гарган өгч үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж ажилласан.          Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Газрын тос дамжуулах хоолойн 133,5 км газрын хамгаалалтын зурвасыг 100 метрээр тогтоохоор төлөвлөн 1334,6 га газарт хамгаалалтын зурвас байгуулах саналыг хэлэлцүүлэн холбогдох газарт нь хүргүүлж шийдвэрлэсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

39

50

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 дугаар тэмдэглэл
2023-05-24
Дугаар 2023_22

XXI.5.3. Гамшгийн улмаас хорогдсон малын сэг, зэм булшлах, устгах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгав.

"Халдваргүйтгэл, малын сэг зэмийг устгах ажлыг аймгийн Засаг даргын 2023 оны А/215 дугаар захирамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 127 тэмээ, 9010 адуу, 8445 үхэр, 31256 хонь, 57308 ямаа, нийт 106146 толгой мал, амьтны сэг зэмийг зохих журмын дагуу булж устган 430766 мкв талбайг халдваргүйтгэлд хамруулан ажилласан. "

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

40

51

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23 дугаар тэмдэглэл
2023-05-31
Дугаар 2023_23

XXII.2.. “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.   Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов:  1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст, шаардлагатай мэдээллийг нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулж, тухай бүр шинэчилж ажиллах;  2.Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг шууд холбох боломжтой байдлаар өөрийн байгууллагын системийн бэлэн байдлыг хангах;  3.Мэдээллийн сан, системийн хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж нээлттэй мэдээллүүдийг нэг дороос нөхцөлийг бүрдүүлж dornogovi.gov.mn аймгийн цахим хуудсанд нээлттэй байхаар заасан 5 төрлийн 98 заалтын мэдээллийг байршуулж ажилласан. Аймгийн талаарх мэдээ мэдээлэл, аймгийн онцлог, бүтээн байгуулалт, амьдрах таатай орчин, аялал жуулчлал, бизнес эрхлэх боломж, газар зохион байгуулалт, ажлын байрны зар мэдээг авах боломжийг бүрдүүлсэн гар утасны "Нээлттэй Дорноговь" аппликейшныг бүтээж 2000 гаруй хүн татаж ашигласан байна. Цаашид хөгжүүлэлт хийж төлбөр тооцоо, аймгийн төрийн цахим үйлчилгээ авах, аялал жуулчлалын чиглэлийн мэдээллийг авах, санал хүсэлт, санал асуулга гэх мэт нэг дороос аймгийн талаарх үйлчилгээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхээр "Цахим Дорноговь" хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Программ хангамж, платформуудын өгөгдлийн санг нэгдсэн болон клауд байдлаар дэвшилтэт технологийн шийдлээр зохион байгуулан үндсэн суурь дэд бүтцийг бий болгож, мэдээллийн бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган ажиллахаар төлөвлөлт, судалгааны ажил хийгдэж байна.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

41

52

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаар тэмдэглэл
2023-06-14
Дугаар 2023_25

XIII.5.2. 2. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг аймаг, дүүргүүдэд зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4-р сарын 06-ны өдрийн 139 дугаар тогтоолоор “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх” богино хугацааны сургалтыг олон улсын тэргүүлэх шинэ дэвшилтэт арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээ авахыг Удирдлагын академид, Засгийн газрын холбогдох гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үзэл санаа, зорилго, зорилт, үйл ажиллагаа хүрэхээр зорьж буй үр дүн, Засгийн газраас гарч буй бодлого шийдвэрийн уялдаа холбооны талаарх мэдлэг эзэмшиж, байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөг энэхүү бодлоготой нийцүүлэх, хэрэгжүүлэх ур чадварт сургах зорилго бүхий 3 өдрийн сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгууллаа. 

Сургалтад Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 33 агентлагийн дарга, албаны дарга, ахлах мэргэжилтэн 100, 14 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч 100, нийт 200 албан хаагчийг танхимаар болон цахимаар оролцуулан хамрууллаа.    Эдгээр албан хаагчдад тус бүр 10 хүнд мэдээлэл хүргэж ажиллах даалгаварыг сургагч багш нар болон аймгийн удирдлагуудаас өгч багийн хурал, бусад хэлбэрээр нийт 2000 гаруй иргэнд мэдээлэл хүргэн ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

53

XIII.5.3. Зөвлөлдөх уулзалтад оролцогчдын манлайллаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг сурталчлан таниулах, санал авах хурлыг баг, хороо бүрд зохион байгуулж, хурлуудаас гарсан бүтээлч санал, санаачилгыг нэгтгэн шалгаруулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үзэл санаа, зорилго, зорилт, үйл ажиллагаа хүрэхээр зорьж буй үр дүн, Засгийн газраас гарч буй бодлого шийдвэрийн уялдаа холбооны талаарх мэдлэг эзэмшиж, байгууллагын үйл ажиллагаа, төлөвлөгөөг энэхүү бодлоготой нийцүүлэх, хэрэгжүүлэх ур чадварт сургах зорилго бүхий 3 өдрийн сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгууллаа. Сургалтад Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 33 агентлагийн дарга, албаны дарга, ахлах мэргэжилтэн 100, 14 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч 100, нийт 200 албан хаагчийг танхимаар болон цахимаар оролцуулан хамрууллаа. Эдгээр албан хаагчдад тус бүр 10 хүнд мэдээлэл хүргэж ажиллах даалгаварыг сургагч багш нар болон аймгийн удирдлагуудаас өгч багийн хурал, бусад хэлбэрээр нийт 2000 гаруй иргэнд мэдээлэл хүргэн ажилласан. Сургалтын явцад оролцогчдоос дараах саналыг гаргасан:   1.   Орон нутагт зохион байгуулагдаж байгаа сургалтуудыг яг энэ хэлбэрээр зохион байгуулах 2.        Сургалтад аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарыг түлхүү оролцуулах; 3.        Орон нутгаас сургагч багш нарыг бэлтгэж иргэдэд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэжлтийн бодлого”-ыг танилцуулах ажлыг өшөө өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх; 4.           Аймаг, сумдыг сургалтад ашиглагдаж байгаа ном, гарын авлагаар хангах зэрэг болно.  Сургалтад амжилттай оролцож шилдэг оролцогчоор шалгарсан 1 албан хаагчийн БНСУ-д зохион байгуулагдсан сургалтад орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн хамруулсан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

54

XIII.10.. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.   Үүнтэй холбогдуулан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт тус тус даалгав.

Төрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангаж инновацыг дэмжсэн нэгдсэн цахим мэдээллийн санг бий болгохоор "Цахим Дорноговь" 2023-2026 хөтөлбөрийг 4 зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан аймгийн ИТХ-ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/01 тогтоолоор батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд шинээр хийгдэж буй программ хангамж, платформуудын өгөгдлийн санг нэгдсэн болон клауд байдлаар дэвшилтэт технологийн шийдлээр зохион байгуулан үндсэн суурь дэд бүтцийг бий болгоно. Аймгийн онцлог, бизнес эрхлэх боломж, бүтээн байгуулалт, амьдрах таатай орчин, үйлчилгээний байршил, ажлын зар зэрэг мэдээллүүдийг багтаасан. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг төрийн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж "dornogovi.gov.mn" аймгийн цахим хуудасны гар утасны "Нээлттэй Дорноговь" аппликейшныг бүтээсэн. Тус аппликейшнаар дамжуулан төрийн мэдээ, мэдээлэл авах, санал хүсэлт илгээх боломжийг бүрдүүлсэн. Мөн шат дараалалтайгаар цахимд шилжихээр нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа 6 төрлийн системийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид хөгжүүлэлт хийж төлбөр тооцоо, төрөөс үзүүлж буй үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 59,1 хувийн хэрэгжилттэй байна.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

42

55

2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 37 дугаар тэмдэглэл
2023-09-13
Дугаар 2023_37

XV.1.3. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дулаан хангамжийн үнэ тарифыг мөрдөөгүйгээс төсөвт байгууллагуудад үүссэн өр төлбөрийг 2024 оны улс, орон нутгийн төсөвт тусган батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав;

Үнийн зөрүүнээс шалтгаалан 280.0 сая төгрөгийн өр үүссэн асуудлыг тухай бүр төсвийн зохицуулалт хийн шийдвэрлэж  өрийг бүрэн барагдуулж ажиллалаа.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

100%

100%

 

43

56

2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 39 дүгээр тэмдэглэл
2023-09-26
Дугаар 2023_39

XVIII.1.1. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох Засгийн газрын гишүүд, барилга байгууламжийн захиалагч нарт даалгав:  1.2024 онд шилжэн хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг эрчимжүүлж, гэрээт ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийг хянаж, үнийн өсөлтийг бодитойгоор тооцож, дүгнэхийг захиалагч нарт;

Тус аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, удаашралтай болон үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламж одоогоор байхгүй. Тус онд батлагдсан төсөл, арга хэмжээнүүд нь захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу графикт хугацаандаа хэвийн явагдаж байна.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

57

XVIII.1.2. Хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй, 2023 онд ажлын гүйцэтгэл дутуу барилга байгууламжийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, зайлшгүй шаардлагатай бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг захиалагч нарт

Тус онд батлагдсан төсөл, арга хэмжээнүүд нь захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу графикт хугацаандаа хэвийн явагдаж байна. Сумдын Засаг даргын Тамгын газраас 2019 оноос хойш баригдсан барилга байгууламжийн судалгааг гарган авч нийт 4 сумын 13 барилга байгууламжид завсар үйлчилгээ шаардлагатай талаар мэдээллийг нэгтгэн гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулахаар хяналт тавин ажиллалаа.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

58

XVIII.1.4. Зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй зохиогч, гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох арга хэмжээ авахыг тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны төв байгууллагуудад, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг Сангийн сайд Б.Жавхланд, холбогдох мэдээллийг Сангийн яаманд хүргүүлж ажиллахыг захиалагч нарт

Зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулиар тогтоосон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, улсад тодорхой хэмжээний хохирол учруулсан, учруулахыг завдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухай бүрд холбогдох дээд шатны байгууллагад хар жагсаалтад тусгуулах саналыг хүргүүлж байх тухай хувийн хэвшлийн байгууллагуудад анхааруулга, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж ажилласан. Тус аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй компаниуд нь гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа тул дээд шатны байгууллагад одоогоор санал (хар жагсаалт) оруулах санал хүргүүлээгүй болно.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

59

XVIII.1.10. Зураг төсөл нь батлагдсан, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй, инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн барилга, байгууламжийн төслийг улсын төсвөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт;

Улсын төсвийн 2024 оны саналд 104,9 тэрбум төгрөгийн 10 төсөл арга хэмжээний саналыг https://pimis.publicinvestment.gov.mn/ цахим системд шивж, холбогдох яамдуудад албан бичгээр хүргүүлсэн. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлд Дорноговь аймгийн дулааны станцын өргөтгөл (Дорноговь, Сайншанд сум), Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж (Дорноговь, Замын-Үүд сум), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн цогцолборын барилга (Дорноговь, Сайншанд сум)-ын ажлыг 2024 оны төсөвт шинээр тусгах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга, Аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Цогцолборын барилгын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулахад шаардагдах зардлыг 2024 оны төсвийн зохих багцаас санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тусгагдсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

44

60

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40 дүгээр тэмдэглэл
2023-10-04
Дугаар 2023_40

1.6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн 2024 оны төсөвт тусган хэрэгжүүлэх доор дурдсан төсөл, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөс 2024 онд хэрэгжүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт; 1.6.1.Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн барилгын их засвар (Баянхонгор сум), Хүүхдийн зуслангийн их засвар; 1.6.2.Дархан-Уул аймгийн Цэцэрлэгийн засвар; 1.6.3.Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн барилгын засвар; 1.6.4.Орхон аймгийн Сургуулийн барилгын их засвар (Орхон, Баян-Өндөр сум, 14 дүгээр сургууль); 1.6.5.Өвөрхангай аймгийн Багшийн хөгжлийн ордны барилгын санхүүжилтийн 50 хувь (Өвөрхангай, Арвайхээр сум), Халамж үйлчилгээний барилга (Арвайхээр сум); 1.6.6.Өмнөговь аймгийн Ахмадын сувиллын барилга, 44 ор (Өмнөговь, Даланзадгад сум); 1.6.7.Увс аймгийн Улаангом сумын арын 4 замын уулзвараас тойрог цагаан хаалга хүртэлх авто замын шинэчлэл, гэрэлтүүлэг; 1.6.8.Ховд аймгийн Цэцэрлэгийн барилгын их засвар (Ховд, Жаргалант сум, 2, 3, 4 дүгээр цэцэрлэг).

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн төсвийн төслийг өргөн барьж Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн барилгын засварыг хийж гүйцэтгэхээр  1,5 тэрбум төгрөгийн тусган батлуулсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

61

2.6. Ипотекийн зээлийг орон нутаг руу түлхүү чиглүүлэх, шилжин суурьшиж байгаа нарийн мэргэжлийн ажилтныг орон сууцаар хангах асуудлыг судлан үзэж, арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, аймгийн Засаг дарга нарт;

Сайншанд сумын 7-р багт "Мандах наран-5" орон сууцны хорооллын 1152 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх" ажлын тендерт "Гантулга трейд" ХХК шалгарч төслийн эхний ээлжийн 384 айлын орон сууцнаас 72*4 блок 288 айлын орон сууцны барилгыг 10-р сард ашиглалтад оруулсан. 48 айлын 2 блок орон сууцны барилгын гүйцэтгэл 80%-тай үргэлжилж байна. Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт баригдсан “Мандах наран-5” орон сууцны хорооллын 502В, 502Д блок 144 айлын орон сууц нь “Түрээсийн орон сууц”-ны ангиллаар төлөвлөгдөж орон нутгийн хөгжлийн сангийн 13,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Гантулга трейд" ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Аймгийн ИТХ-ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/02, 12/03 дугаар тогтоолоор "Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журам", "Түрээсийн орон сууцны сум, баг, байгууллагад олгох хувь хэмжээ"-г тогтоон, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүмэлтийг хүлээн авч, зохион байгуулах, удирдлага зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллав. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 1 дүгээр ээлжинд 105 айлын орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд, журмын дагуу олгосноос хөгжлийн бэрхшээлтэй иргэн-7, ахмад настан-11, өрх толгойлсон эх, эцэг-2, олон хүүхэдтэй гэр бүл-6, залуу гэр бүл-10, эмч, сувилагч, асрагч-14, ерөнхий боловсролын сургуулийн багш-16, цэцэрлэгийн багш-15, малчин-17 байна. “Англи хэлтэй Дорноговь” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд дадлага туршлага, ур чадвартай Англи хэлний 4 багштай орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулан, тус бүр орон сууцны түлхүүрийг гардуулсан. Орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дэмжих зорилгоор орон нутагт анх удаа түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

62

2.22.     Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засагдарга нарт;

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15-р хуралдаанаар Дорноговь аймгийн 2024 оны төсөвт мал эмнэлгйин үйлчилгээнд 338,8 сая төгрөг, вакцинд 140,6 сая төгрөг нийт 479,5 сая төгрөгийн санхүүжилтийг баталсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

63

2.28.     Аймаг, сумын баяр наадам тэмдэглэх зардлыг нэмэгдүүлэх боломжийг судлан, саналаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагад танилцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Аймаг баяр наадмыг тэмдэглэх зардлыг Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулан ажиллаж байгаа ба төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн санал байхгүй. Цаашид баяр наадам тэмдэглэх зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Хэрэгжилт удааширсан шалтгаан: Зохион байгуулалтаас  Хэрэгжилтийн явц: Ажил огт хийгдээгүй

30%

30%

 

64

2.41.     Дорноговь аймгийн иргэн Х.Данзанравжаагийн өвөг эцгийн хэлмэгдсэн талаарх хүсэлтийг шалгаж, шийдвэрлэхийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалд;

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэдтэй уулзах уулзалтын үер Сайншанд сумын 5-р багийн иргэн Х.Данзанравжаагийн гаргасан өвөг эцгийн хэлмэгдэгчийн нөхөх олговор олгогдохгүй байгаа тул саналын хүрээнд тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комисст саналыг уламжилж тус ирүүлсэн хариуг Х.Данзанравжаад биечлэн мэдэгдсэн.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комиссоос тус аймгийн Сайншанд сумын 5-р багийн иргэн Х.Данзанравжаагийн өвөг эцгийн хэлмэгдэгчийн нөхөх олговор олгох эрхийг түүний охин С.Дэлгэрмаад олгох шүүхийн тогтоол болон бусад материал цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хүргэгдэн нөхөх олговор олгох эрх үүссэн, Цагаатгах ажлын удирдах зохион байгуулах үндэсний комиссоос нөхөн олговор олгох мөнгөний төсвийг 2024 оны улсын төсвийн төсөлд тусган Сангийн яаманд хүргүүлсэн, тухайн хүргүүлсэн мөнгөн дүнгээр баталсан тохиолдолд 2024 онд иргэн С.Дэлгэрмаад хэлмэгдэгчийн нөхөх олговор олгогдох боломжтой талаар албан ёсны тайлбар ирүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

65

2.94.     Энэ тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Баасандорж)-т, хэрэгжилтийн явц, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нээлттэй цахим системд оруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаварын хүрээнд аймгийн Засаг даргын нэр заагдсан 11 үүргийг хяналтад авч холбогдох албан хаагчдад хүргүүлэн ажиллалаа.  Засгийн газрын ХШҮ-ний цахим санд хуваарилагдсан 6 заалтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

45

66

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 41 дүгээр тэмдэглэл
2023-10-11
Дугаар 2023_41

XVII.1. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлын асуудалд хяналт тавьж, хог хаягдалгүй, цэвэр орчин бүрдүүлэх үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт

Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах нөхөн арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийг шийдвэрлэн, 10 цэгт хөрсний дээж авах, Сайншанд сумын 4, 7, 8 дугаар багийн нутагт дэвсгэрт 10 байршил газарт үүссэн хөрс бохирдуулагч эх үүсвэр болох нүхэн жорлонг буулгах ажлыг хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 10-00/21 дугаар удирдамжийн хүрээнд сумдын “Хог хаягдлын менежмент”-д төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж хэрэгжүүлэх шаардлагатай 6 зөвлөмжийг гарган сумдад хүргүүлж ажилласан. Тайлант оны 11 дүгээр сард “Өвлийн улирлыг хоггүй угтах” нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

“Эко говь” хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрээс дахивар хогны асуудлыг шийдвэрлэхийн тулд “Eco_Govi_Goyu Ногоон Нөлөөллийн Аян”-ыг явуулж байгаа бөгөөд Сайншанд сумын 6 дугаар сургуулийн сурагчдад сургалт мэдээлэл өгч дахивар авах сав байрлуулан 7 хоног бүр цугласан дахиврыг авч бүртгэлийн самбар хөтлөн сурагчдын оролцоог нэмэгдүүлэхээс гадна сар бүрийн 1 өдөр явуулын цэг ажиллуулж хэвшлээ.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

ЗГ-ын албан даалгавар

46

67

Цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай
2022-07-04
Дугаар 2022_3

5. Алслагдсан сум, суурин газар, олон улсын авто замын дагуу болон аялал жуулчлалын бүс нутагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Хилийн бүс, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор орон нутгийн телевизтэй хамтран, Эрдэнэ сумын Бүрдэнэ булаг, Сайншанд сумын Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан уул, Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрын контентыг боловсруулах ажлыг хийж эхлүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

30%

аялал жуулчлалын бүс нутагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход үзүүлсэн дэмжлэг тодорхойгүй байна.

47

68

Цаг үеийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай
2022-07-05
Дугаар 2022_5

5. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, аймаг, сумдын Засаг дарга нарт:  1.1.         Улаанбаатар хот, аймаг, сумдад гэр хорооллыг хөгжүүлэх бодлогын санал боловсруулах; 1.2.       Гэр хороололд сургууль, цэцэрлэг байгуулах судалгаа, төлөвлөлт, хийх, гэр хорооллын иргэдэд түргэн тусламж, гал унтраах зэрэг тусламж үйлчилгээг шуурхайг хүргэх зорилгоор гудамжны орц гарцыг сайжруулах санал боловсруулах; 1.3.       Гэр хорооллын хог хаягдал, хөрсний бохирдол, жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, ногоон байгууламж барих, төлөвлөгөө, шийдлийг танилцуулах.

Орон нутгийн төсвийн 157,5 сая төгрөгийн санхүүжилтээр Сайншанд сумын наадмын талбайн 5 цэгт, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын Энергийн төвийн орчинд 1, Халзан-Уул рашаан сувилалд 1, Даланжаргалан сумын Олон-Овоо багт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1 нийт 8 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламж шинээр байгуулан ашиглалтад оруулсан. Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх ажлын хүрээнд "Нээлттэй Дорноговь" арга хэмжээнд айл өрхийн бичил цэвэрлэх байгууламжийн худалдаа суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Юнилос" ХХК, Стандартын бие засах газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Пластик центер" ХХК-иудыг урьж оролцуулан үзэсгэлэнг 14 сумын 1000 гаруй иргэнд танилцуулж гарын авлага материал түгээсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2 удаагийн албан бичгийн сумдад чиглэл хүргүүлж Мандах суманд 25 айл өрх, Сайншанд суманд 2 аж ахуйн нэгж хуучин ашиглаж байсан нүхэн жорлонгоо булшилж, битүүмжилсэн. Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг, Дэлгэрэх, Хөвсгөл сумдад цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох 137 техникийн нөхцөл олгож 39 айл өрх, 2 ААНБ холбогдсноор нүхэн жорлонгийн тоог бууруулсан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

48

69

“Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай
2023-04-17
Дугаар 2023_01

1.3.. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, товч танилцуулга, ажлын туршлага, томилсон шийдвэр, цалин хөлс, урамшууллын дүн, холбогдох цахим шуудангийн хаягий мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Наранцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Орон нутгийн өмчит хуулийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны холбогдох мэдээллийг www.shilen.gov.mn сайтад тухайн хуулийн этгээд тус бүр байршуулж ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

70

1.5. Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2008 оноос хойших шийдвэрийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2008 оноос хойш нийт 620 шийдвэрийн талаарх мэдээллийг нэгтгэн тус газрын 2023 оны 312 тоот албан бичгээр ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Бүрэн хэрэгжсэн

100%

100%

 

71

1.7. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод болгож, тайланг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэж хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

Төрийн байгууллагын ил тод байдлыг шалгах удирдамжийн дагуу 40 байгууллагыг хамруулан “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хэрэгжилт, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн талаарх мэдээллийг албаны цахим хуудсанд тогтмол байршуулсан талаарх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд төрийн өмчит 58 байгууллагыг албаны цахим хуудастай болгосон нь өмнөх оноос 10 байгууллаар ахин бөгөөд 12 хувиар ахиж аймгийн хэмжээнд 68 хувьтай байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолын дагуу shilen.gov.mn цахим хуудсанд аймгийн мэдээллийг байршуулах ажлыг зохион байгуулан төрийн 40 байгууллагын мэдээллийг “нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ын дагуу шалгалтыг зохион байгуулж шинэчилсэн мэдээллийг 2 удаа хүргүүлж байршуулсан.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, upgrade тест болон “Кибер аюулгүй байдлын тухай хууль”, “Хувь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн талаарх 3 удаагийн сургалтаар дамжуулан нийт давхацсан тоогоор 150 албан хаагчийг хамруулж заавар, зөвлөмж өгч чадавхжуулсан. Тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлхээр “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг сурталчлах ажлыг 42 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад болон нийт 631 иргэнийг хамруулан зохион байгуулсан. “Монгол контент” ХХК-тай хамтран “Нээлттэй Дорноговь” гар утасны аппликейшн бүтээж хэрэгжүүлэн, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

49

72

Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай
2023-07-25
Дугаар 2023_03

2.. 2. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:   2.1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө, захирамж, удирдамж гарган хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;     2.2. Нийт мал сүрэгт үзлэг ангилалтын ажлыг технологийн дагуу хийж, стандартын шаардлага хангахгүй үржлийн малын 10 хүртэлх, дундаас доош тарга хүчтэй,  эр сувай малын 50 хүртэлх хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах;  2.3. Хээлтүүлэгчийн үзлэг ангилалт, заазлалтыг чанартай гүйцэтгүүлэх, дутагдаж буй хээлтүүлэгчийг нөхөн тавих, хээлтүүлгийн ажлыг технологийн хугацаанд хийж хэрэгжүүлэх;    2.4. Мал, эмнэлгийн үйлчилгээг шуурхай, чанартай зохион байгуулах, хот суурин газарт нэвтрэх мал, мах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгохдоо вакцинжуулалт, тарилга, туулгалтын хугацааг сайтар хянах, тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, зам дагуу байрлах орон нутгийн чанартай хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;    2.5. Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хадлан, гар тэжээл бэлтгэх  ажлыг технологит хугацаанд нь хийж  гүйцэтгэх;    2.6. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлэн байдал, зохион байгуулалтыг бүрэн хангуулах, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацыг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;   2.7. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж орлого бүрдүүлэлтийг ил тод болгох, орлогын эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрэмбэлэн зарцуулах, хяналт тавих;  2.8. Бэлчээрийн даац, багтаамжид тулгуурлан аймаг, сум дундын отрын бүс нутаг, улсын хилийн зурвас болон байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт отроор өвөлжүүлэх малчин өрх, мал сүргийн тоог харилцан тохиролцож гэрээ байгуулан ажиллах,  бүс алгасаж отор нүүдэл хийхгүй байхад анхаарах;  2.9. Отроор нүүдэллэж байгаа малчин өрхийг тухайн нутгийн захиргааны байгууллага болон хүн, мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах;     2.10. Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт отор нүүдэл хийх журмыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, мөрдөн ажиллах;

Мал эмнэлгийн ажил үйлчилгээг аймгийн хэмжээнд чанартай хийж гүйцэтгэхэд 30 аж ахуй нэгжид 42 малын их эмч, 1 малын бага эмч ажиллаж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний 3 автомашиныг засварлах ажил эхэлсэн. Халдваргүйтгэлийн нөөцөд ....тн бодис авч нөөцлөөд байна. Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, баталгаажуулалтын 5983 ш гэрчилгээ бичигдэж, адууны мах 3000тн, үхрийн мах 680.6тн, хонины мах 1285 тн, ямааны мах 2282 тн, тэмээний мах 58,4 тн, гахайны мах 0,3тн, ноолуур 24,9 тн, ноос 28,5тн 1450000 ш өндөг, 107674 ш арьс шир, 1,8 тн малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, 12456 толгой амьд малыг үзлэг, тандалтад хамруулж, бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэнд мал эмнэлгийн улсын 5 байцаагч хяналт тавьж баталгаажуулсан. Мал эмнэлгийн 56 гэрчилгээ батлагдаагүй, 55 гэрчилгээг татгалзаж, саатуулсан 1 нийт 107 ш цахим гэрчилгээ буюу 0,1 хувь нь зөрчилтэй байгааг тухай бүр хяналтад авч, ашиглалтыг сайжруулан ажилласан.

  Хэрэгжилтийн явц: Тодорхой ахиц гарсан

70%

70%

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ