Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал

 

Д/д

Бүрдүүлэх материал

Шалгуур үзүүлэлт

Хаанаас авах

Хүсэлт гаргах хэлбэр

1

Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт

Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах

Өөрт байх эх хувийг зурагжуулан илгээх

Цахимаар илгээх

2

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Өөрт байх эх хувийг зурагжуулан илгээх

Цахимаар илгээх

3

Захирлын иргэний үнэмлэх

Тухай хуулийн этгээдийн албан ёсны захирал

Өөрт байх эх хувийг зурагжуулан илгээх

Цахимаар илгээх

4

Татварын тодорхойлолт

Татварын цахим системээс хэвлэсэн байх ба хүсэлт илгээхээс 5 хоногийн дотор авсан байх

Татварын хэлтэс /цахим/

Цахимаар илгээх

5

Нийгмийн даатгалын тодорхойлолт

Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалд хамруулсан байна

Нийгмийн даатгалын хэлтэс /цахим/

Цахимаар илгээх

6

Тохирлын гэрчилгээ

Тухайн ажлын байранд заавал мөрдөх стандартын шаардлагын 85%-иас дээш хувь хангасан байх

Стандарт, хэмжилзүйн хэлтэс

Цахимаар илгээх

7

Галын дүгнэлт

Тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.

Онцгой байдлын газар

Цахимаар илгээх

8

Улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

Хүнс, хөдөө аж ахуйн газар /цахим/

Цахимаар илгээх

9

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Дотор болон гадна талдаа камер суурилуулсан байх /MNS 6423 стандартад нийцсэн камерийн системээр тоноглогдсон, камер нь шөнийн цагаар зураг авдаг, бичлэгийг 720 цагаас багагүй буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх/

Цагдаагийн газар /цахим/

Цахимаар илгээх

10

Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто зогсоол бий болгосон тухай Сумын Засаг даргын албан бичиг

Өөрт харъяалагдах газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж байгуулж, авто зогсоол төлөвлөж, бий болгосон байх

Харъяа сумын ЗДТГ /цахим/

Цахимаар илгээх

11

Фото зураг

Тухайн үйл ажиллагааг эрхлэх байрны гадна, дотор талын зураг /авто зогсоол, гэрэлтүүлэг, гадна хаяг, камержуулалт, дортор зохион байгуулалт, хогийн цэгийг бүрэн харуулсан байх/

Чанарын шаардлага хангасан фото зургийг илгээх

Цахимаар илгээх

 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ