2023 оныг "Нээлттэй Дорноговь" зорилтот жил болгон зарлалаа

Дорноговь  аймаг нь 2023 оныг “Нээлтэй Дорноговь” зорилтот  жил  болгон  зарлаж,  төрийн  үйлчилгээг  иргэдэд  ойртуулах,  чанар  хүртээмжийг  нэмэгдүүлэх  зорилгоор “Нэг  цэгийн  үйлчилгээ”-ний  төв  шинээр  байгуулан, dornogovi.gov.mn цахим сайтыг шинэчлэн боловсронгуй  болгож, Welcome to Dornogovi апплекейшн шинээр  хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны бусад байгууллагаас орон нутагт шаардлагатай байгаа дадлага, туршлага, ур чадвартай төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хийх бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотоос орон нутагт сэлгэн ажиллах төрийн албан хаагчид үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн талаар бодлого  боловсруулж, “Дорноговь аймгийн төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж  байна.

ЦААШИД ДОРНОГОВЬ АЙМАГТ ШИНЭЭР ХОТ СҮНДЭРЛҮҮЛЭХ, ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС БАЙГУУЛАХ, ШИНЭ ДЭД БҮТЭЦ ТАВИХ,  ШИНЭ БИЗНЕС ХИЙХ, АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ХОТЫГ ДАГАН  ГАРАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ХАНГАХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БАЙГУУЛАХ, ШИНЭЭР ОЙЖУУЛАЛТ МОДЖУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОН АГРОБИЗНЕС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭРЧИМСЭН МАЛ АЖ АХУЙН БИЗНЕС ХИЙХ ХИЙХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА. 

БИД БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОНО, БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ. УЧИР НЬ БИД ТӨЛӨВЛӨСӨН.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ