Дорноговийн онцлог юу вэ ?

Дорноговь аймаг нь Орос-Монгол-Хятад гурван улсыг холбосон төмөр замын тээврийн үндсэн коридорын дагуу байршилтай, хойд, урд хоёр гүрнийг холбосон хатуу  хучилттай автозам дайран өнгөрдөг, байнгын ажиллагаатай хилийн 2 боомттой, байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд болон ашигт малтмалын нөөц ихтэйгээрээ  онцлог  аймаг бөгөөд 2003 оноос эхлэн төсвөө бие даан бүрдүүлэн, зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг.

 

Дорноговь аймаг нь 109.5 мкв газар нутагтай, 14 сум, 65 багтай, аймгийн төв Сайншанд сум нь Улаанбаатар хотоос 450 км зайд оршдог. 2022 оны жилийн эцсийн байдлаар 71,8 мянган  хүн ам, 21265 өрх тоологдож, 1 кв.км нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож  байгаа  нь хүн амын тоо, нягтрал сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгааг харуулж  байна.

Агаарын температур өвөлдөө +20-25 хэм орчим, харьцангуй  дулаан  уур  амьсгалтай, агаарын  бохирдолгүй цэвэр  агаартай, хот  хоорондын зорчигч тээврийн  галт  тэрэг, автобус, такси  үйлчилгээтэй, сургууль,  цэцэрлэг, эмнэлэг, спортын зал,  талбай хүрэлцээтэй, автозамын  түгжрэлгүй, дэд  бүтэц  сайн  хөгжсөн, иргэд  амар  тайван,  эрүүл амьдрах, сурч хөгжих, бизнес эрхлэх боломж бүрдсэн  төвийн  бүсийн аймаг юм.

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ