Монгол Улсын өрсөлдөх чадвараараа тэргүүлэгч Дорноговь аймаг

       Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж, Дорноговь аймаг дахин тэргүүлснийг онцлон зарлалаа.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг

- Эдийн засгийн тамир тэнхээ,

- Засаглалын үр ашиг,

- Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт,

- Дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн нийт 174 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулахад ДОРНОГОВЬ аймаг нь Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас:

- 2017 онд VIII байр,

- 2018 онд IV байр,

- 2019 онд III байр,

- 2020 онд II байр,

- 2021 онд I байр

- 2022 онд I байранд эрэмбэлэгдэж, жилээс жилд эрэмбээ ахиулсаар, тэргүүн байраа бататгаж чадлаа.

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ