Төсвөө бие даан бүрдүүлэн зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг аймаг

Дорноговь аймаг төсвийн хувьд улсаас татаас авдаггүй бие даасан, зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг цөөхөн аймгуудын нэг бөгөөд 2022 онд 6.6 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2022 онд орон нутгийн төсөвт 76.1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.2 дахин өссөн, 86.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 66.6 хувь байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30.5 тэрбум төгрөг, нийт 44.4 тэрбум төгрөгийг 210 бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулсан.

Дорноговь аймагт 6 арилжааны банкны 61 салбар нэгж үйл ажиллагаа явуулан банкны үйлчилгээг иргэдэд хүргэснээр 2022 онд зээлдэгчийн тоо 42.2 мянгад хүрч өмнөх оноос 5.1 мянган зээлдэгчээр, зээлийн үлдэгдэл 306.8 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 0.3 тэрбум төгрөгөөр өссөн. Иргэд, байгууллагын харилцах дансны үлдэгдэл 76.0 тэрбум төгрөгт хүрч 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, хадгаламжийн үлдэгдэл 161.1 тэрбум төгрөг болж 19.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ