Хилийн боомтын үйл ажиллагаа

        Дорноговь аймаг байнгын ажиллагаатай хилийн 2 боомттой бөгөөд Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Замын-Үүд боомт  олон улсын жишигт нийцсэн шинэ барилга  байгууламжтай  болж, зам талбай 8 дахин, өдөрт нэвтрэх суудлын машины тоо 7 дахин, том оврын тээврийн хэрэгслийн тоо 3 дахин нэмэгдэж, улс орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж  байна.

        Хатанбулаг сумын Ханги хилийн боомт нь Монгол улсын уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох стратегийн ач холбогдол бүхий суурин газар болж хөгжихөөр төлөвлөгдсөн  бөгөөд энэхүү  ажлын  хүрээнд  Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км шинэ төмөр замын төсөл бүрэн хэрэгжин ашиглалтад ороод  байна. Энэхүү  төмөр зам  ашиглалтад орсноор Монгол улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ