Эрүүл мэндийн чиглэлээр бизнес эрхлэх боломж

         Хилийн боомтын сэргэлттэй холбоотой Ханги хилийн боомт дээр анхан шатны хэвтүүлэн эмчлэх ор бүхий эмнэлэг, эмийн сан байгуулах төсөл санаачлагыг дэмжих, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Ханги хилийн боомт дээрхи молекул биологийн лабораторийн үйл ажиллагааны тасалдалгүй бэлэн байдлыг хангаж, лабораториор мэргэшсэн эмч мэргэжилтэнг урьж ажиллуулна.  Эрүүл мэндийн салбарт 500 гаруй ажлын байр шинээр бий болох ба мэргэшсэн боловсон хүчнийг орон нутагт урьж ажиллуулахад орон  сууцаар  хангах, орон  нутгийн нэмэгдлийг  олгох зэргийг  агуулсан нийгмийн баталгааны  хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр төлөвлөж  байна.

            Мөн хувийн эмнэлэгүүд орон нутаг үйл ажиллагаа эрхлэх бүрэн боломжтой.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ