Шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой

          ДОРНОГОВЬ АЙМАГ НЬ ӨӨРӨӨ  ӨӨРИЙГӨӨ  САНХҮҮЖҮҮЛДЭГ  АЙМАГ БӨГӨӨД 4 ТӨРЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ  ХЭМЖЭЭГ ОРОН  НУТАГТ  ТОГТООН, ШИЛЖИН ИРЭГСДИЙГ  БИЗНЕС  ЭРХЛЭХЭД БҮХ ТАЛЫН  ДЭМЖЛЭГ  ҮЗҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БАЙНА.         

         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоосон  бөгөөд энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20%-27%-иар бага байна. Мөн ажил хайгч иргэнийг Дорноговь аймагт шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч тооцон татварын дэмжлэг үзүүлж байна.

 Орон  нутгийн  зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ноогдох албан татварыг 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90%-аар хөнгөлөх бөгөөд дараагийн 3 жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө.

Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймагруу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-аар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийнэ.

Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, 1000 км дээш алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх татварын бодлого хэрэгжүүлнэ.

Дорноговь аймагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 15 жилийн дотор элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломжийг бүрдүүлнэ.

Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкууд бизнесийн зээл, орон сууц худалдан авах зээл, ногоон зээл зэрэг нийт 29 төрлийн 40.0 – 360.0 сая төгрөгийн зээлийг жилийн 6 – 23.1 хувийн хүүтэй 12-60 сарын хугацаатай иргэн аж ахуйн нэгжид олгож бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлж  байна. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ