Мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэх боломж

Дорноговь аймагт 2022 оны жилийн эцэст 4654 малчин өрхийн 2.9 сая толгой мал тоологдсон.

Мал аж ахуйн салбарт 2022 онд нийт 86,2 тэрбум борлуулалт хийгдсэн бол 2023 онд 92.2 тэрбум төгрөг олох боломжтой байна.

Тус аймгийн 11 сумын олон малтай 210 малчин өрхөөс 450 туслах малчин авч ажиллуулах захиалгыг ирүүлээд байна. 

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3 аж ахуй нэгж, 50 иргэн байгаа ба хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүн 76,3 хувь, өндөгний 60 хувийг орон нутгаасаа хангадаг.

ИЙМД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭН ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БӨГӨӨД АЙМГИЙН ЗҮГЭЭС ГАЗАР ОЛГОЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨ, ХОЛБОГДОХ ЗЭЭЛ ОЛГОХ ЗЭРЭГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ.

Үүнд: 

• Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх (Сүү, мах, ноос, хонь, үнээ, ингэ, гахай, тахиа, зөгий, туулай)

• Малын тэжээлийн үйлдвэр (эрдэс тэжээл, гар тэжээл, дарш)

• Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр

• Мал нядалгааны цех

• Шинэ, техник технологи нэвтрүүлэх

Цаашид тус салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байраар хангах,  бизнес эрхлэхэд газар, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, сургалт, зөвлөгөө мэдээлэл зэрэг бүхий л талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

 Дорноговь  аймагт 2022 оны жилийн эцсийн тоогоор тэмээн сүргийн тоо 52631 мянган толгой тоолуулсан бөгөөд “Солид Партнерс Групп” ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дорноговь аймагтай хамтран “Монгол тэмээ Дорноговь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Замын-Үүд суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулан хуурай сүү, молоко зэргийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. Үйлдвэрт шаардагдах ингэний сүүг цуглуулах зорилгоор Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Сайншанд, Улаанбадрах сумдад ингэний эрчимжсэн фермер байгуулах  ажлыг эхлүүлээд байна.

ИЙМД ИНГЭНИЙ ФЕРМ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БИЗНЕС ЭРХЛЭХ  БОЛОМЖ  БАЙНА.

            Түүнчлэн томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр, аж ахуйн газруудыг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, шинээр байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.  

Үүнтэй холбогдуулан “Бизнес парк”-ыг эдийн засгийн бүсүүдэд байгуулахад дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, сонирхогч этгээдэд газар олгохоор төлөвлөөд байна. ИНГЭСНЭЭР ДАРААХ ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ ТУЛ БИЗНЕС ЭРХЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.   

Ажлын бээлий, ажлын хувцас, сав баглаа боодол, 00 цаасны үйлдвэрүүд, мод үржүүлэг, хүнсний ногоо тариалалт, мөн Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн саарал усыг ашиглан “Арьс, шир боловсруулах үйлдвэр”, “Ноос, ноолуур угаах үйлдвэр”, “Эсгийний үйлдвэр”-үүдийг байгуулах  боломж  бүрдээд  байгаа тул холбогдох бүхий л дэмжлэгийг орон нутгаас үзүүлнэ. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ