Аймгийн хүнсний ногооны хэрэгцээг хангах бизнес эрхлэгчдийг бид дэмжинэ

      Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд мод тарих, агробизнесийг хөгжүүлэх аймгийн хөтөлбөрийг боловсруулан газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд мод тарих, агробизнес хийх олон боломжийг иргэдэд олгоод байна.

      Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 13 сумын 2914 га талбайд хайгуул судалгааны ажлыг хийлгэснээр тус бүс нутагт “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, мод бут тарих боломжтой” 1978 га талбайд тариалалт хийх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.

     Аймгийн хэмжээнд 138 га талбайд тариалалт хийж, хүн амын төмс, хүнсний ногооны 10.7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа  бөгөөд Говийн бүс нутгийн дулааны асар их нөөцийг зохистой ашиглаж  нарийн ногоонуудыг сонгож тариалах боломж,  зах  дээл, орон  нутагт  байсаар  байна. 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ