Хоршоодын загвараар хөдөө аж ахуйн бизнес эрхлэх боломж

      Аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар ажиллаж байгаа ба энэхүү ажлын хүрээнд аймгийн эдийн засгийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг эдийн засгийн 5 тойрогт байгуулна. Эдгээр газруудыг Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бизнес эрхлэгчдэд газар олголтыг хийх, орон  нутгийн  давуу  талд  түшиглэн “Арилжааны 1000 хонь”, “Өсвөр үхрийн аж ахуй”, “Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”, “Хүлэмжийн аж ахуй” төслүүдийг хэрэгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах бизнес эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр  ажиллаж байна. ИЙМД ХОРШООДЫН ЗАГВАРААР ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС ЭРХЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БӨГӨӨД БИД ГАЗРАА ТӨЛӨВЛӨН, АЖ ҮЙЛДВЭРИЙН СТРАТЕГИ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТӨӨ ТОДОРХОЙЛЖ БАЙНА.

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ