Боловсролын үйлчилгээ

       Аймгийн хэмжээнд нийт 23 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэг, мэргэжлийн боловсрол олгох 1 Политехник коллеж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургууль боловсролын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

          Сүүлийн  жилүүдэд Сайншанд суманд 640 хүүхдийн  суудалтай сургууль, 320  хүүхдийн  суудалтай  сургуулийн  өргөтгөл, Замын-Үүд  суманд 640 хүүхдийн  суудалтай  сургууль, Хатанбулаг суманд 320  хүүхдийн  суудалтай  сургууль,15  цэцэрлэгийн барилгыг шинээр  барьж,  хүүхдийн сурах орчныг  бүрдүүлснээр сургуулийн  өмнөх  боловсролын анги дүүргэлтийн дундаж 26,7 болж улсын  дунджаас цөөн, Ерөнхий боловсролын  сургуулийн  анги  дүүргэлт Улаанбаатар  хоттой  харьцуулахад 10-15-аар бага,  багш  нарын мэдлэг  ур  чадварын  үнэлгээ  улсын  дунджаас  дээгүүр болсон үр  дүнтэй  байна.

           Хүүхдийг хөгжих боломж нөхцлийг  бүрдүүлэх  зорилгоор 100 хүүхдийн зуслан, хүүхдийн паркийг барьж, “Хүүхдэд  ээлтэй Дорноговь”, “Англи  хэлтэй Дорноговь”  хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэн гадаад хэл,  математик,  хими, физик, нийгмийн  ухаан, монгол  хэлний  чиглэлээр хувийн  хэвшлийн  сургалтын  төвүүдийг  дэмжин ажиллаж, Саран хөхөө  театр  болон  Музей,  сургалт судалгааны  төв, хүүхдийн  ордонд нийт 18  төрлийн  дугуйланг  үнэ төлбөргүй  хичээлүүлж,  Америкийн  соёл,  мэдээллийн төвийг  нээн  үр  дүнтэй  ажиллаж  байна.

        Цаашид Кембрижийн  болон  олон  улсын хөтөлбөрүүдийг  орон  нутагт  нутагшуулах  бодлого  барьж, хувийн  хэвшлийн  боловсролын  байгууллагын салбарыг байгуулахад бүх  талын  дэмжлэг  үзүүлэхээр зорин ажиллаж  байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ