Эрүүл мэндийн үйлчилгээ

          Дорноговь  аймгийн  хүн  амын  дундаж  наслалт 72.21-д  хүрч, сүүлийн  жилүүдэд тогтвортой нэмэгдэж  байгаа  бөгөөд  улсын  дундажаас 1.2  жилээр дээгүүр  үзүүлэлттэй  байгаа нь  хүн  амын  эрүүл,  амьдрах  таатай  нөхцөл  бүрдсэнийг  илтгэж  байна.
          Аймгийн  хэмжээнд 125 төрийн  болон  хувийн  хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлж байгаа  бөгөөд Аймгийн  болон Замын-Үүдийн Нэгдсэн  эмнэлэгт гемодиализ, комьпютер  томограф, ходоод,улаан  хоолойн уян  дуран, дурангийн  мэс  засал, чих хамар  хоолойн  мэс  засал  зэрэг 3 дугаар шатлалд  хийгддэг өндөр  төлбөртэй,  нарийн  мэргэжлийн  тусламж  үйлчилгээг үзүүлж байна. 
         Орон  нутгийн  зүгээс  эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50  ортой  Төрөх  эмнэлэг, 30  ортой Халдвартын  эмнэлэг, 40  ортой Мэдрэлийн  эмнэлэг, Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг, хүчилтөрөгчийн  үйлдвэр, 6  өрхийн  эрүүл мэндийн төв зэрэг  барилгуудыг  шинээр  барьж  ашиглалтад орууллаа.
         Цаашид орчин үеийн дэвшилтэт технологи бүхий андрологи, урологи, хүүхдийн шүд, нүд, чих хамар хоолой, арьс гоо засал, өндөр өртөг бүхий оношлогооны чиглэлийн хувийн хэвшлийн эмнэлэг, мөн ариутгал халдваргүйтгэлийн шавжгүйтгэлийн байгууллага, хөдөөгийн суманд ажиллах  аж ахуй нэгжийг дэмжинэ. 
Ингэснээр цаашид улаанбаатарт зорих эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоог бууруулах, орон нутагт татах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ