10000 айлын орон сууц

Түрээсийн орон сууц       

Дорноговь аймгийн нийт өрхийн 57.6 хувь нь нийтийн орон сууцанд  амьдардаг  бөгөөд 41.1 хувь нь уламжлалт сууц болох гэр, байшинд, 1.3 хувь нь бусад сууцанд амьдарч, орон сууц, хувийн байшинд амьдардаг  айл  өрх  жилээс  жилд нэмэгдсээр  байна. Дорноговь аймаг нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд 2 блок 144 айлын орон сууцыг барьж байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Хэсэгчилсэн төлөвлөлт

       Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгоход Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг сумдын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шилжин суурьшигчдыг хүлээн авах амины орон сууцны эко хорооллууд, жижиг, дунд үйлдвэрлэлийн газруудыг газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, газар олгох бэлтгэл ажлыг хангаад байна. Сайншанд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвд газрыг дахин төлөвлөх, дахин зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудыг буулган дахин төлөвлөх замаар хүн амын нягтралыг нэмэгдүүлж, төвлөрсөн инженерийн хангамж бүхий орон сууцны хороолол, амины орон сууцны хорооллуудыг бий болгох, эдэлбэр газар бүхий уламжлалт гэр хорооллыг газраар хувь нийлүүлэх замаар нийтийн эдэлбэр, амралтын зугаалгын бүс, зам, шугам сүлжээний бүс бүхий 337.7 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, 10000 айлын орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн  хэрэгжүүлж  байна.

 

АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦ

     “Өрх гэр бүлийн худалдан авах чадварт нийцүүлэн орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд “Мандах наран хороолол” болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, хөтөлбөрт тусгагдсан бодлогыг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд 1342 айлын 36 блок нийтийн орон сууц баригдсан ба аймгийн орон сууцны тоо 9009 болон нэмэгдэж, хүн амын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна.

 

БАРИГДАХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ ОРОН СУУЦ

       Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүн амын өсөлтийг тооцож, дараах байршлуудад орон сууцны хорооллуудыг шинээр барих төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, 2023 онд 1780 айлын орон сууцны хорооллуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны олон нийтийн бүсэд 883 айлын 18 орон сууц;
  • Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мандах наран” орон сууцны хорооллын үргэлжлэл болох 1122 айлын 18 орон сууц;

  • Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулж, “Саруул дэнж” 185 айлын 3 орон сууц;

  • Сайншанд суманд 85
  • Замын-Үүд  сумын Сүлд  багийн нутаг  дэвсгэрт Мандах  наран-6 хорооллын 384  айлын 6 орон сууц;

  • “Улаанбаатар төмөр зам” хувь  нийлүүлсэн  нийгэмлэгийн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн  хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумдад нийт 216 айлын 2 орон сууц.
  • Бусад сумдад 15 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ