Дэд бүтэц

      Аймгийн нутаг дэвсгэрээр 758 км буюу хамгийн урт төмөр зам нэвтрэн өнгөрөх бөгөөд Даланжаргалан, Айраг, Өргөн, Замын-Үүд  зэрэг 9  сумдын нутаг дэвсгэрээр  төмөр  зам, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 595 км хатуу хучилттай авто замаар 5 сум холбогдсон, эрчим  хүчний  төвийн  бүсийн эх үүсвэрт холбогдсон төдийгүй Сайншанд суманд 55 МВт-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”, Замын-Үүд сумын 15 МВт-ийн нарны цахилгаан станцууд цахилгаан үйлдвэрлэж, төвийн эрчим хүчинд нийлүүлж,  улсын  эдийн  засагт  томоохон хувь  нэмэр  оруулдагаараа  онцлог,  давуу  талтай  аймаг юм.

      Дорноговь аймгийн хэмжээнд нийт өрхийн 79.0 хувь нь төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрээр хангагдсан  бөгөөд нийт өрхийн 20.5 хувь сэргээгдэх эрчим хүчний жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хангагдсан байна. Төвлөрсөн усан хангамжид  нийт өрхийн 32.6 хувь нь холбогдсон ба бохир ус зайлуулалтын бие даасан болон төвлөрсөн системд 31.5 хувь нь холбогдсон.

      Замын-Үүд суманд 87 МВт-ын  хүчин чадалтай дулааны станцыг ашиглалтад оруулснаар тус сумыг том хот болгон өргөжүүлэх бүрэн боломжтой болсон.

 

Дэд бүтэц, харилцаа холбоо хамгийн сайн хөгжсөн дорноговь  аймагт  ажиллаж  амьдрахад  хамгийн  тайтай бөгөөд цаашид хөгжих суурь хүчин зүйлүүдээ шийдэн ажиллаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ