Бүтээн байгуулалт өрнөж байна

       Тус аймагт үндэсний болоод орон нутгийн бүтээн байгуулалтууд өрнөн, орон нутгийн хөгжил хурдацтай урагшилж, аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэр байгуулагдахын зэрэгцээ улс, орон нутгийн төсвөөр түүхэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

      Дорноговь аймаг нь газрын тос, хайлуур жонш, зэс молибден, чулуун нүүрстөмөр зэрэг ашигт малтмалын нөөц ихтэй төдийгүй барилгын түүхий эдийн баялаг нөөцтэй. Энэхүү нөөцөд  тулгуурлан Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” үйлдвэр баригдаж байгаа төдийгүй Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд үйл  ажиллагаа  явуулж байна.

    Газрын тос боловсруулах үйлдвэр нь 2025 онд ашиглалтад орох  бөгөөд  тус үйлдвэр  ашиглалтад  орсноор Монгол Улс стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох бензин, шатахуунаа орон нутагт  үйлдвэрлэж, газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарч, Бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдал нэмэгдэнэ. Цаашлаад дээр дурдсан шиг аж үйлдвэрийн цогц хөгжлийн чухал нэг хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурь тавигдаж, техник технологийн шинэ дэвшлийг Монголд нутагшуулах юм. Улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрөх төрөл бүрийн татвар, хураамж ч нэмэгдэх ба  600 ажлын байр шинээр бий болох төдийгүй шууд бус ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Гадагш гарах валютын урсгал буурч, валютын ханш тогтворжино.

        Эдгээрийн үр дүнд ДНБ 10 гаруй хувиар өсөх урьдчилсан тооцоолол гараад байна. Энэ утгаараа Алтанширээ дэх  газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улсыг хөгжилд хөтлөх төслүүдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэж болох юм.

 

Аймгийн 2022 оны онцлох үйл явдал

 

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2022 оны бүтээн байгуулалтууд

 

Аймгийн 2020-2021 оны бүтээн байгуулалтын, хөрөнгө оруулалтын танилцуулга

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ