Орон нутагт сургалтын төлбөрийн дэмжлэг

Даланжаргалан сумын ЗДТГ, Уул уурхайн компаниудтай хамтран орон нутгийн харьяалалтай 51 оюутны 200.0 гаруй сая төгрөгийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгосон. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн эх баригчийн ангийн 11, их эмчийн ангийн 3, эм найруулагч 16 нийт 30 оюутныг төгсөөд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулан сургалтын төлбөр болох 23,0 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас олгосон. Анагаах ухааны сургуульд 14 хүнийг “Эх барихуй” мэргэжлээр сургаж төлбөрийг бүрэн шийдвэрлэж ажилласан. "Дезерет солар пауэр ван" ХХК нь ШУТИС-ийн дулааны эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 1 оюутанд 3 жилийн 100 хувийн сургалтын төлбөр олгосон. "Дашваанжил" ХХК-аас Энэтхэг улсад газрын тосны мэргэжлээр суралцах 5 оюутанд сургалтын төлбөрийг 100 хувь олгохоор болсон. Гадаад харилцааг өргөжүүлэх “Гүүр” төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхлэн гадаадын их дээд сургуульд суралцуулах төслийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын захирамжаар 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгон дэмжлэг үзүүлсэн. Уг төслийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд эрэлттэй мэргэжлээр суралцах хүсэлтэй 132 суралцагчийн судалгааг гаргаж тэтгэлэгт хамруулах үйл ажиллагааг 2024 оноос зохион байгуулахаар төлөвлөсөн. Орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр суралцаж буй 97 оюутанд 176,6 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ