Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай

Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай

 

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1.Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны үр дүн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 1 дүгээр хавсралтаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

           

            2.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

            3.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Даваахүү), Мэргэжлийн хяналтын газар (М.Мөнхбаяр), нийт сумдын Засаг дарга нарт даалгасугай.

 

             4.Архинаас үүдэлтэй асуудлыг цэглэж, архигүй ирээдүйн төлөө хамтран ажиллахыг бүх шатны байгууллага, иргэдэд уриалсугай. 

 

             5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

  ЗАСАГ ДАРГА                            О.БАТЖАРГАЛ

 

 

Аймгийн Засаг даргын 2022 оны  04 дүгээр сарын

28-ны өдрийн А/282 дугаар  захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 


ШИНЭЧЛЭН ТОГТООСОН ЦАГИЙН ХЯЗГААР

 

Тусгай зөвшөөрлийн төрөл

Цагийн хязгаар

1

2

3

1

Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах

06:00-00:00

 

 

Аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн

А/282  дугаар захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,

ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ӨДРИЙН ЖАГСААЛТ

 

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалахад чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах зорилгоор жил бүрийн дараах өдрүүдийг аймгийн хэмжээнд архигүй тэмдэглэн өнгөрүүлнэ.

            Үүнд:

  • 5.15-Гэр бүлийн өдөр,
  • 6.01-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр,
  • 9.01-Хичээлийн шинэ жил,
  • 10.11-Охидын эрхийг хамгаалах өдөр,
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ