ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр                                          Дугаар 11/02                                                        Дорноговь аймаг, Сайншанд сум      

ЖУРАМ, НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192/ А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

             1.“Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, Энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

             2.“Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах журам”-ыг аймгийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, Энгийн хог хаягдлыг булшлах” зардлыг хог хаягдлын үйлчилгээний орлогоос санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

            3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт  үүрэг болгосугай.

ДАРГА                                                     С.ТҮМЭНБАЯР

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 11/02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,

ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,

УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн хэмнэлттэй хэрэглээний зөв дадлыг хэвшүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлага болон үйл ажиллагааны харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг сумдын Засаг даргын Тамгын газар, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дарж булшлах, устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага шууд хариуцан зохион байгуулж, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, түр болон байнга оршин суух өрх,  иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.

Хоёр. Баримтлах зарчим, ерөнхий шаардлага

2.1. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий этгээд үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

2.1.1. Хог хаягдал аль болох үүсгэхгүй байх;

2.1.2. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх, эрэлхийлэх;

2.1.3. Шинэ санаа санаачилга гаргах дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх;

2.1.4. Байгаль орчинд ээлтэй сэтгэлгээгээр хийж хэрэгжүүлэх;

2.2. Энгийн хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд дараах ерөнхий шаардлага тавигдана.

Үүнд:

2.2.1. Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах үйл ажиллагааг зохих шатны Засаг даргатай гэрээ байгуулж бүртгүүлсэн эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэнэ.

2.2.2. Сумын Засаг даргатай гэрээ байгуулсан эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам энэ чиглэлээр батлагдан гарсан Монгол Улсын стандартыг мөрдөн ажиллана.

2.2.3. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байна.

2.2.4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохих мэдлэгтэй, зааварчилга авсан байна.

2.2.5. Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй байна.

2.2.6. Харилцааны соёлд суралцсан, байгаль хамгаалах, хог хаягдлын талаар нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ажиллах хүчин байна.

2.2.7. Стандартын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглана.

2.2.8. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн энгийн хог хаягдал ангилах, цуглуулах тээвэрлэх, дахин боловсруулах сэргээн ашиглах, устгах, булшлах ба аюултай хог хаягдал энэ тавигдах шаардлагад хамаарахгүй.

2.2.9. Эрх бүхий этгээд нь үйл ажиллагааны тайлан мэдээг тоо хэмжээ, нэр төрөл тус бүрээр гаргаж сар бүрийн 25-ны өдрийн дотор тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байна.

Гурав. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах

3.1. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх.

3.1.1 Сар бүрийн 25-ны өдөр нийтийн эзэмшлийн гудамж, хуваарьт талбайн болон аж ахуйн нэгж байгууллага бүр орчны газрынхаа 50 метр талбайн хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэнэ.

3.1.2. Айл өрх бүр хашаа, байрны гадна орчноо тогтмол цэвэрлэж хогоо ачуулж гудамж талбайг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулан засварлана.

3.2. Энгийн хог хаягдлыг ангилан ялгах.

3.2.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үүсгэж буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр болон үйл ажиллагааны явцад дахин ашиглах, үнс болон бусад гэсэн төрлөөр ангилж эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгнө.

3.2.2. Гэр хорооллын хог хаягдал ангилан хаях сав нь “Дахин ашиглах, Үнс, Бусад хог”, албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн орон сууцны хог хаягдал ангилан хаях сав нь “Дахин ашиглах, Цаас, Бусад” гэсэн хэсгээс бүрдэнэ.

3.2.3. Дахин ашиглах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна.

3.2.3.1. Цаас /хэт бохирдоогүй сонин, сэтгүүл, дэвтэр бичгийн цаас, төрөл бүрийн боодлын цаас, картон цаас, сүү жүүсний тетрапак савалгаа/;

3.2.3.2. Хуванцар /төрөл бүрийн ус ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, угаалга цэвэрлэгээний нунтаг шингэний хуванцар сав, авто машины тос тосолгооны шингэний хуванцар сав/;

3.2.3.3. /0.025 мм-ээс дээш зузаантай гялгар уут баглаа боодол/;

3.2.3.4. Хөнгөн цагаан, төмөр, металл, зэс, гууль тэдгээрээр хийсэн зүйл;

3.2.3.5. Шил /хүнсний болон бүх төрлийн шилэн сав, шилэн эдлэл;

3.2.3.6. Лааз;

3.2.3.7. Мод модон эдлэлийн хаягдал;

3.2.3.8. Хувцас даавуун эдлэл, савхи, резин;

3.2.4. Үнсэнд дараах хаягдал хамаарна.

3.2.4.1. Айл өрхийн ердийн зуух пийшингийн;

3.2.4.2. Халаалтын болон нам даралтын зуухны;

3.2.4.3. Цахилгаан болон дулааны станцын зуух;

3.2.5. Бусад хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна.

3.2.5.1. Барилгын хог хаягдал;

3.2.5.2. Биологийн болон хүнсний гаралтай хог хаягдал;

3.2.5.3Дээрхээс бусад төрлийн хог хаягдал;

3.3. Энгийн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав дараах шаардлагыг хангасан байна.

3.3.1. Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилах ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий байж болно.

3.3.2. Айл гэрт 5-10, хашаанд 80-120, байгууллагын дотор 10-40, гадна 80-150 литрийн багтаамжтай байна.

3.3.3. Цоорч гэмтээгүй, салхиар тархахгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар, тагтай, хуванцар, металл материалаар хийгдсэн байна.

Дөрөв. Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх

4.1. Энгийн хог хаягдлыг цуглуулах.

4.1.1. Тээвэрлэх зориулалт бүхий уяа, дэгээтэй, хог хаягдал ачих тээврийн хэрэгсэлд зориулагдсан байна.

4.1.2. Хог хаягдал цуглуулах зориулалт бүхий сав, төхөөрөмжийн хог хаягдал хадгалах, цуглуулах багтаамж 3 хоногоос ихгүй байна.

4.1.3. Хог хаягдлыг цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулна.

4.1.4. Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулахдаа цэг байгуулах болон явуулын машинт үйлчилгээ ажиллуулж цуглуулна. /үйлчилгээний газрууд, нийтийн орон сууц, хогийн цэг/

4.1.5. Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт байгуулна.

4.1.6. Салхин доод талд, гэр байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метрт байрлуулсан байна.

4.1.7. Хогийн сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтаршуулсан, зориулалтын хавтан дэвсгэр дэвссэн байна.

4.1.8. Тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зай талбайтай байна.

4.2. Энгийн хог хаягдлыг тээвэрлэх.

4.2.1. Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь зориулалтын битүүмжлэлтэй, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хог хаягдал хийсэхгүй, асгахгүй байх нөхцөлийг хангасан байна.

4.2.2. Тээвэрлэх хог хаягдлын төрөл, ангиллыг заасан тэмдэг тэмдэглэгээтэй байна.

4.2.3. Хотын өнгө үзэмжид нийцсэн цэвэрхэн, зориулалтын байна.

4.2.4. Дуудлагаар хог хаягдал тээвэрлэж болох ба энэ талаар энэхүү журмын 2.2.1-д заасан гэрээнд тодорхой тусгана.

4.2.5. Батлагдсан маршрут, хуваарийн дагуу тээвэрлэнэ.

4.2.6. Хог хаягдлыг тээвэрлэх график, маршрутыг жил, улирал, сараар гаргаж хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулснаас хойш 5 хоногт багтаан сумын Засаг даргаар батлуулна. 

Тав. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах

5.1. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах

5.1.1. Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч нь түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан цуглуулж болно.

5.1.2. Хог хаягдлыг дахин боловсруулах арга технологи нь байгаль орчинд ээлтэй орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник технологи байна.

5.1.3. Дахин боловсруулах үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, ургамал амьтанд аюулгүй хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байна.

5.2. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах

5.2.1. Хог хаягдлыг дараах байдлаар ашигласныг сэргээн ашиглах гэнэ.

Үүнд:

5.2.1.1. Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэсэн байна.

5.2.1.2. Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр зөвшөөрсөн арга технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, халдваргүйтгэх, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны хэлбэрт оруулахыг хэлнэ. 

5.2.1.3 Хог хаягдал сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ашигласан бүтээгдэхүүн нь хүн, мал, амьтан ургамалд хор хөнөөлгүй байна.

5.2.1.4. Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар, суурин газарт өндөрт даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж сэргээн ашиглаж болно.

Зургаа. Энгийн хог хаягдлыг устгах, булшлах

6.1. Эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь сэргээн ашиглах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологиор устгаж булшилна. 

6.2. Энгийн хог хаягдлыг устгах

6.2.1. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.

6.2.1.1. Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах;

6.2.1.2. Биологийн аргаар байгальд ээлтэй нөхцөлөөр боловсруулж устгах;

6.2.1.3. Зориулалтын байгууламжид хог хаягдлыг шатаах;

6.2.1.4. Хог хаягдлыг халдваргүйжүүлж байгальд хоргүй болгож устгах;

6.3. Энгийн хог хаягдлыг булшлах   

6.3.1. Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага хог хаягдлыг зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булшилна.

6.3.2. Хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгдэнэ.

Долоо. Хүлээх үүрэг

7.1. Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг

7.1.1. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох;

7.1.2. Журмыг хэрэгжүүлэхэд нь сумдын Засаг дарга болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллах;

7.2. Сумын Засаг даргын хүлээх үүрэг.

7.2.1. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, сургалт зохион байгуулах;

7.2.2. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах, булшлахад шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах;

7.2.3. Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх график, маршрутыг батлах, хяналт тавих;

7.2.4. Анхан шатанд ахуйн хог хаягдлыг ангилан ялгасан, бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах, олон нийтэд сурталчлах;

7.2.5. Хог хаягдлыг бууруулах, төвлөрсөн цэгийг тохижуулах, устгах, булшлах үйл ажиллагаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын техник хэрэгслийг ашиглаж болно.  

7.2.6. Эрүүл мэнд, барилга, зам тээвэр, батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлаа тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан журмын дагуу тээвэрлэх, устгах, булшлахыг шаардах, хяналт тавих;

7.2.7. Аюултай хог хаягдлыг түр байршуулах газрыг байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудын үнэлгээ дүгнэлтийг үндэслэн тогтоож түр хадгалах байр, түүнийг тээвэрлэх, зам маршрут гарган батална.

7.2.8. Хог хаягдлын тайлан мэдээг холбогдох иргэн аж ахуйн нэгж байгууллагаас хугацаанд авч 6, 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлнэ.

7.3. Багийн Засаг даргын хүлээх үүрэг

7.3.1. Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах үйл ажиллагаанд хяналт тавих, иргэд аж ахуйн нэгж байгууллагад хог хаягдлыг бууруулах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах;

7.3.2. Баг хороодод сайн дурын идэвхтэн ажиллуулах, хяналт тавих, дэмжин ажиллах;

7.3.3. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлтийн график, хугацаа давтамжид хяналт тавьж хамтран ажиллах;

7.3.4. Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулахад гэр хороолол, СӨХ-тэй хамтран орон сууцны айл өрхийн иргэдийг татан оролцуулах;

7.3.5. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үхсэн малын сэг зэмийг устгаж, хяналт тавьж ажиллах;

7.4. Аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэг

7.4.1. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад батлагдсан хуваарийн дагуу хүлээлгэн өгөх;

7.4.2. Барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гаргах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлж үйлчилгээний хөлсийг хариуцах, эдгээр үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж эсхүл ажилтантай байх;

7.4.3. Эмнэлгийн болон барилгын хог хаягдлыг Барилга болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах;

7.4.4. Стандартын шаардлага хангасан ангилан ялгах хогийн савтай байх, шаардлагатай цэгт ангилан ялгах хогийн сав байршуулах;

7.5. Орон сууцны хорооллын айл өрхийн хүлээх үүрэг

7.5.1. Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 3.2.1-д заасны дагуу ангилж дахин боловсруулах хог хаягдлаа эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгөх;

7.5.2. Энгийн болон дахин боловсруулах хог хаягдлыг орц болон зориулалтын бус цэгт хаясан айл өрхийг үнэн зөв баримттай мэдээлэх;

7.5.3. Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож нийтийн эзэмшлийн зам талбай болон орц, байрны ойр орчмыг цэвэрлэж байх; 

7.6. Гэр хорооллын айл өрхийн хүлээх үүрэг  

7.6.1. Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 3.2.1-д заасны дагуу ангилж зориулалтын тагтай саванд хадгалах, батлагдсан хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгч, хамтран ажиллах;

7.6.2. Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хашааны дотор болон гадна хэсгийн ойр орчмын гудамж талбайг цэвэрлэх;

7.7. СӨХ-ийн хүлээх үүрэг

7.7.1. Харьяалах орон сууцныхаа оршин суугчдад энгийн хог хаягдлыг ангилан ялгаж, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр хуваарийн талаар мэдээллээр хангах;

7.7.2. Багийн Засаг дарга, ажлын албатай хамтран оршин суугчдад сургалт сурталчилгаа явуулах, нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулах;

7.7.3. Оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж орц байрны орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тодорхой гаргаж тогтмолжуулах;

7.8. Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

7.8.1. Энэхүү журмын 2.2-т заасан ерөнхий шаардлагыг ханган ажиллах;

7.8.2. Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэж шуурхай байдлыг ханган ажиллах;

7.8.3. Зориулалтын бус газарт хог хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын талаарх зөрчил гомдлыг эрх бүхий байгууллага албан тушаалтанд үнэн зөв мэдээлэх, уг зөрчлийг арилгахад хамтран ажиллах;

Найм. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх

8.1. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаанд дараах этгээд хяналт тавина.

8.1.1. Сум, багийн Засаг дарга;

8.1.2. Эрх бүхий Улсын байцаагч, албан тушаалтан;

8.2. Хариуцлага хүлээлгэх 

8.2.1. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-------------------------000----------------

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 11/02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт 

НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ,

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ

Үйл ажиллагааны төрөл

Хэмжих нэгж

Тариф /төгрөг

Сайншанд, Замын-Үүд

Бусад сумд

0

1

2

3

4

1

Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх

м2/төг

14.5

145

2

Энгийн хог хаягдлыг булшлах

тн/төг

3753.5

37535

-----------------------000----------------------

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ