ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 01 сарын 26-ны өдөр                                                Дугаар 07/21                                                                                                  Сайншанд

 

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

 

              Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг тус тус үндэслэн  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

             1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Сайншанд сумын төмөр замын буудлын авто зогсоолоор үйлчлүүлсэн тээврийн хэрэгслээс  авах төлбөрийн хэмжээ, Хатанбулаг сумын Ханги хилийн боомтоор нэвтэрч буй хүнд даацын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

            2. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, төлбөр авах үйл ажиллагааны журмыг  баталж мөрдүүлэн, төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг аймгийн Засаг дарга  /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

            3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны  ахлагч  /С.Одбаяр/, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/ нарт даалгасугай.

 

 

ДАРГА                                                 С.ТҮМЭНБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН,

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

/жилд нэг удаа/

                                                                                                                                                                                       /төгрөг/

 

 

Мотоцикл, мопед

Хөнгөн тэрэг

Ачааны автомашины даац /тн/

Автобусны багтаамж /зорчигчийн тоо/

Механизм

Тусгай

Чиргүүл

3,5 тонн хүртэл

3,5-12 тонн хүртэл

13 тонноос дээш

12 хүртэл

12-24 хүртэл

25-аас дээш

Ердийн

Хагас

Хураамжийн хэмжээ

2000

5000

8000

10000

15000

10000

12000

20000

12000

5000

6000

12000

 

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн

07/21 тогтоолын 02  дугаар хавсралт

 

САЙНШАНД СУМЫН ТӨМӨР ЗАМЫН БУУДЛЫН АВТО ЗОГСООЛООР

ҮЙЛЧЛҮҮЛСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ,

ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН БООМТООР НЭВТЭРЧ БУЙ

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

/Хил болон зогсоол руу нэвтрэх тутамд/

 

Байршил

Тээврийн хэрэгслийн төрөл

Төлбөрийн хэмжээ

/төгрөг/

1

Сайншанд сумын төмөр замын вокзалын төв талбай

Бүх төрлийн тээврийн хэрэгсэл

100

2

Хатанбулаг сумын Ханги хилийн боомт

Хүнд даацын тээврийн хэрэгсэл

10000

 

--------------------------000--------------------

 

 

https://www.legalinfo.mn/images/search_icon.png  

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ