ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН  ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр                   Дугаар А/185                        Дорноговь аймаг

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /в/, 29.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.3 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг нэгдүгээр, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

           2. Энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ц.Содхүү/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ч.Түвшинтөр/, Дорноговь аймгийн Автотээврийн төв /Б.Хүдэрболд/, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харъяа Замын-Үүд салбар /А.Хатансайхан/ нарт  тус тус үүрэг болгосугай.

           3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Г.Эрдэнэцэцэг/-д даалгасугай.

           4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Т.ЭНХТҮВШИН 

 

 

Аймгийн Засаг даргын 2018 оны

02 дугаар сарын 27-ны өдрийн А/185

захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ

 АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1. Энэхүү журам нь орон нутгийн замын санг бүрдүүлэх, түүний зарцуулалтыг төлөвлөх, захиран зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, энэ үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулна.

1.2. Орон нутгийн замын сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд замын санг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг орон нутгийн төсвийн нэгэн адил журмаар гүйцэтгэнэ.

1.3. Замын сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих үүргийг аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, байгууллага хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Авто замын сангийн бүрдүүлэлт, төлөвлөлт:

           2.1. Орон нутгийн замын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.Үүнд:

а/ Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

б/Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөр;

в/ Улсын ба орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

           г/ Авто замын тухай хууль зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь хэмжээ;

            д/ Ханги хилийн боомтоор нэвтэрч буй хүнд даацын тээврийн хэрэгслийн хураамж;

            е/ Зээл, тусламж, хандивын орлого болон бусад эх үүсвэр;

             2.2. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар арчлалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг орон нутгийн замын санд оруулан тооцно. Орон нутгийн чанартай замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, засварлах асуудлыг аймгийн Засаг даргатай урьдчилан тохиролцсон байна.

2.3. Замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо дараах зарчмыг баримтална.Үүнд:

а/ Монгол Улсын  авто  замын  сүлжээг хөгжүүлэх  ерөнхий  төлөвлөгөө,  авто зам хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлд тусгагдсан байх;

 б/ Батлагдсан зураг төсөвтэй байх;

в/ Тухайн   чиглэлийн  зам, гүүрээр  явж  байгаа  тээврийн  хэрэгслийн  хөдөлгөөний болон замын даацын судалгаа хийгдсэн байх;

г/Салбарын чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдсан байна.

 

Гурав. Авто замын санг захиран зарцуулах, хяналт тавих

3.1. Орон нутгийн замын сангийн хөрөнгийн хэмжээ, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

3.2. Орон нутгийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг аймгийн Засаг дарга хянаж, шийдвэр гаргаж санхүүжүүлнэ.

3.3. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг Авто замын тухай хуулийн дагуу дараах ажлуудад зарцуулна.

Үүнд:

а/ Зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах;

б/ Хайгуул хийх, зураг төсөв боловсруулах;

в/ Их, дунд, урсгал засвар шинэчлэлт хийх;

г/ Авто замын тэмдэг, тэмдэглэгээ хийх;

д/ Авто зам ашиглагч байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх;

е/ Мэргэжлийн хяналт, шалгалт явуулах;

ё/ Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөрийг төвлөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэх;

и/ Төв, суурин газрын доторх нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговор олгох;

л/ Шаардлагатай бол салбарын мэргэжилтэн, инженерүүдийг сургах, барилгын норм ба дүрэм, стандарт, гарын авлага материалаар хангах

м/ Замын хураамжийн тасалбар хэвлүүлэх

н/ Зам сэтэлж нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэх зэрэгт зарцуулна.

3.4. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр барьж байгуулах их засвар, авто замын өргөтгөл, арчлалт хийх, зам, замын байгууламжийг барих гүйцэтгэгчийн тендерийн сонгон шалгаруулалтыг аймгийн орон нутгийн өмчийн газарт явуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, түүний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, мэргэжлийн байгууллага хариуцна.

3.5. Орон нутгийн авто замын сангийн  хөрөнгийн төвлөрүүлэлт, түүний зарцуулалт болон үлдэгдлийн улирал бүрийн тайланг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хянаж баталгаажуулна.

3.6. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн гүйцэтгэлд тавих техникийн хяналтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

3.7. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хайгуул, зураг төсөв хийх, их, дунд засвар, авто замын үйлдвэрлэлийн баазын өргөтгөл, шинэчлэл, санхүүжилтийн байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар шалгалт хийнэ.

----оОо----

 

 

Аймгийн Засаг даргын 2018 оны

02 дугаар сарын 27-ны өдрийн А/185

захирамжийн хоёрдугаар хавсралт

Орон нутгийн замын сангийн .............. оны

хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягт

 

 

Орлого, зарлага

Хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын үзүүлэлтүүд

..... оны ..... улирал

 

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

 

 

 

 

Авто замын сангийн хөрөнгө төвлөрүүлэлт:

Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсон төлбөр

 

 

Авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар

 

 

Улсын ба орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө

 

 

Авто замын тухай хууль зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь хэмжээ

 

 

Зээл, тусламж, хандивын орлого болон бусад эх үүсвэр

 

 

           

           

           

           

           

           

           

Авто замын сангийн хөрөнгийн  зарцуулалт:

Зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах

 

 

Хайгуул хийх, зураг төсөв боловсруулах

 

 

Их, дунд, засвар шинэчлэл хийх

 

 

Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх

 

 

Авто зам ашиглагч байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх

 

 

Мэргэжлийн хяналт, шалгалт явуулах

 

 

Орон нутгийн авто зам, замын байгууламжаар тээврийн хэрэгсэл зорчсоны төлбөрийг төвлөрүүлэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэх

 

 

Шаардлагатай бол мэргэжилтэн, инженерүүдийг сургах, барилгын норм ба дүрэм, стандарт, гарын авлага материалаар хангах

 

 

Замын хураамжийн тасалбар хэвлүүлэх

 

 

Авто зам сэтэлж нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэхэд

 

 

Үлдэгдэл

Эхний

 

 

Эцсийн

 

 

 

 

--------------------------000------------------------

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ