Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад мөрдөх цагийн хязгаарыг тогтоох тухай

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр           Сайншанд                        Дугаар А/450

  

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад

мөрдөх цагийн хязгаарыг тогтоох тухай 

 

              Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “ж”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

               1. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй худалдааны газарт 00:00-06-00 цагт, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газарт 02:00-06:00 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

              2. Батлагдсан цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Ч.Энхбат/, Цагдаагийн газар /Ч.Ууганбаяр/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

              3. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын хэлтэс /А.Баярмаа/-т даалгасугай.

 

 ЗАСАГ ДАРГА                                 П.ГАНХУЯГ

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ