ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Амьтны тухай хууль зөрчиж 2 тооны саарал чоно  агнасан  Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн 4 иргэний үйлдсэн зөрчлийн хэрэгт  Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хүн тус бүрийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэхэд  ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хаожи болон Даюун маркийн 2 мотоциколь, дробинк бууг  хурааж, чонын нөхөн төлбөр 4,520,000 төгрөгийг  төлүүлж шийдвэрлүүлэв.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу чонын нөхөн төлбөрийг хоёр дахин өсгөн тооцсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан,барьсан,агнасан    бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Байгаль  дэлхийн унаган төрхийг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалж хамгаалахад хүн бүрийн үүрэг чухал юм.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ