"ХАСХОМ" МЭДҮҮЛЭХ АЛБАН ТУШААЛТНЫ НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ АТГ-Т ХҮРГҮҮЛЛЭЭ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүрэг бүрэн эрхийн хүрээнд албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах үйл ажиллагааг Улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулдаг. Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж 2023 оны "ХАСХОМ" шинэчлэн гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр АТГ-т хүргүүллээ. 2023 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох тул хугацаанд нь мэдүүлэхийг анхааруулж аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон эрх бүхий албан тушаалтан, салбар ЭБАТ-д чиглэл өглөө. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ