МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Сургалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдол, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон 2024 онд шинээр хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомж сэдвийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгууллаа.
Тус сургалтад 14 сумын Засаг даргын орлогч, хууль зүйн мэргэжилтэн, аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр,халамж үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар зэрэг агентлаг байгууллагын нийт 65 албан хаагч хамрагдан эрх зүйн боловсролоо дээшлүүллээ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ