МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 Иргэдэд эрх зүйн боловсрол олгох, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, орон нутагт дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлтэй хамтран ажиллах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хангах хүрээнд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох уулзалт зохион байгуулж, уулзалтад  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, М.Хатанзориг М.Хандармаа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Дорноговь аймгийн Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ, Дорноговь аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.

 

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ