СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ШИНЭЭР БАТЛАГДСАН ЭРХ ЗҮЙН АКТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас жил бүр цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулах сургалтыг зохион байгуулдаг бөгөөд тус сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн засаг дарга, олон нийттэй харилцах бүртгэлийн ажилтан нийт 100 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалтад оролцогчдод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн буюу шинээр батлагдсан эрх зүйн актын талаарх мэдээллийг хүргэлээ. Мөн иргэд олон нийтэд эрх зүйн боловсрол олгох, мэдээ, мэдээллийг хүргэх, эрх зүйн туслалцааг анхан шатанд үзүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигыг мэдээлэх тусгай дугаарыг иргэдэд хүргэх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар чиглэл өглөө. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй хуулийг цахим сангаас хүлээн авч үзнэ үү. https://legalinfo.mn 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ (legalinfo.mn)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ (legalinfo.mn)

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ (legalinfo.mn)

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ