ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ-"ӨМГӨӨЛӨГЧ" СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААРТ ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ

Мэдээлэл, эрх зүйн онол, практикийн аргачилсан "Өмгөөлөгч сэтгүүл"-д Дорноговь аймгийн танилцуулга, орон нутгийн зүгээс хүний суурь эрхийг хэрхэн хангаж байгаа талаар мэдээллийг бэлтгэн уншигчдад хүргэлээ.  Мөн тус сэтгүүлд өмгөөллийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх зарим заалтын тайлбар, хохирогчийн эрхийг хангах, өмгөөлөгчийн ёс зүй, иргэдэд хууль, зүйн туслалцаа үзүүлэх зэрэг агуулга багтсан байна. 
Монгол Улсын Үндсэн хууль ...
14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
Орон нутгийн хэмжээнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгчдийн талаарх мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс авах боломжтой. 
Холбоо барих утас: 70523883, 99390368

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ