Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуулийн талаарх мэдээлэлд хамрагдлаа.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31-н жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуулийн бүтэц, агуулга, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж, төрийн дуулал эгшиглүүллээ.

Монголын ард түмэн бид:

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ