АВЛИГА, АШИГ ХОНЖОО, ДАВУУ БАЙДАЛ, АЛБАН ТУШААЛЫН ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХ ГЭЖ....

 

Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

  • АВЛИГА" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг;
  • АШИГ ХОНЖОО" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
  • АЛБАН ТУШААЛЫН ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХ" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;
  • ДАВУУ БАЙДАЛ" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
  • ОЛОН НИЙТИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА" гэж олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг;
  • АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА" гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг;
  • ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛ" гэж Авлигатай тэмцэх байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг;
  • ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ" гэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан ажиллагааг;
  • СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ