Авлига, ашиг сонирхолын зөрчлийн тухай хуульд хэн хамаарах вэ?

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ
Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
- 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
- төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
- төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
- олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
- улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
- бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
- эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
- Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.
БИЧЛЭГ ҮЗЭХ ЛИНК https://www.youtube.com/watch?v=NX8iijG6ryk