САЙНШАНД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “АВЛИГЫН ЭСРЭГ” ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тус сум.ын Засаг даргын Тамгын газраас Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулж тайлант хугацаанд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, авлигын нийгмийн хор аюулыг тайлбарлан таниулах зорилгоор 3 төрлийн гарын авлага бэлтгэн 1200 иргэдэд түгээж, авлигын талаар гомдол мэдээлэл хүлээн авах утасны  дугаарыг ил байршуулаад байна.

Мөн аймгийн Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран 3 цагийн сургалтыг  зохион байгуулж нийт 250 багш ажилчдыг хамрууллаа.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, ШШГГ-аас төрийн албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд Сайншанд сумыг төлөөлөн 6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож дэд байр эзлэн сумын хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч тайланг танилцууллаа

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ