УЛААНБАДРАХ СУМ “АВЛИГЫН ЭСРЭГ” ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Авлигын эсрэг хууль, нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сурталчлан таниулах зорилгоор төсөвт байгууллагуудын дунд “дэвжээ тэмцээн” зохион явуулж, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнд 4 байгууллага 24 албан хаагч оролцож, төсөвт байгууллагуудын болон зэвсэгт хүчний 253-р ангийн давхардсан тоогоор 105 албан хаагч сургалтад хамрагдлаа.

Мөн Улаанбадрах сум Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсаар дамжуулан “Авлигын эсрэг” хуулийг иргэдэд сурталчлан ажиллаж байна.

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ