ХӨВСГӨЛ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АВЛИГЫН ЭСРЭГ ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тус сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ныг хүртэл авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан хаагчид болон иргэдэд мэдээлэл хүргэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 162 иргэн хамрагдсан бөгөөд дараах арга хэмжээг хэрэгжүүллээ.

  •  “Авлига ба түүнийг мэдээлэх ач тус” сэдэвт сургалт
  • “Авлигаас урьдчилан сэргийлэх” хэлэлцүүлэг
  • “Авлига хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлье.” Авлигыг мэдээлэх утас “110”-ыг сурталчилсан хүрээг 5 төсөвт байгууллагын 45 албан хаагчдаар аялуулж иргэд олон нийтэд цахимаар тусгай дугаарыг түгээлээ.
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2022 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд “АХА”, “Үсэглэлийн хаад” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт давхардсан тоогоор 65 албан хаагчид оролцож, авлигын эсрэг хууль эрх зүйн мэдлэгээ сорьлоо.
  • 2022  оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Хууль эрх зүйн” буланг байгуулж байгууллага бүрт дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн чиглэлээр цаг үеийн мэдээ мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг мэдээлэх самбарыг  байршууллаа
  • “Авлигагүй ирээдүй, Шударга нийгэм” хүрээг аялуулж хүүхэд багачуудад таниулан сурталчиллаа.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд иргэдийг урамшуулах зорилгоор “Авлига хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлье.” бичвэртэй тэмдэглэлийн 25 дэвтэр хэвлүүлж гарын бэлэг болгон өглөө.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ