АЛТАНШИРЭЭ СУМ “АВЛИГЫН ЭСРЭГ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 20-ныг хүртэл авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан хаагчид болон иргэдэд мэдээлэл хүргэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

         Тус үйл ажиллагаагаар төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс багийн төвүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өдөрлөгт оролцсон 3 багийн 178 иргэнд, төрийн 45 албан хаагчдад мэдээлэл хүргэж “Ёс зүй ба бидний амьдрал” иргэдийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, иргэдийн авлигын эсрэг мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс  “АХА” тэмцээнийг зохион байгуулав.  Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гаднах хэсэгт авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг мэдээлэх “110” тусгай дугаарыг байршууллаа.

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ