ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН УУЛ, ХАМАРЫН ХИЙД ОРЧМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ, АЯЛАГЧДЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжуудад нийцүүлэн тус аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ханбаянзүрх хайрхан уул, Хамарын хийд орчмын тусгай хамгаалалтай газрын аялал жуулчлалын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч, аялагчдын нийтээр дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн тус журмын төсөлтэй танилцаж 2022 оны  10 дугаар сарын 01-ний дотор саналаа ирүүлнэ үү. Саналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст биечлэн болон nandinerdene@dornogovi.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой. Холбоо барих утас: 70523883, 99206066

# Файлын нэр Тайлбар
1 журам-төсөл.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ