ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ АЙМГИЙН БОДЛОГО

1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх замаар  Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжлийг хангах цогц арга хэмжээ юм.

1.2.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгааг бий болгоход чиглэсэн төрийн нэгдмэл бодлогын хүрээнд түүнд нийцүүлсэн аймгийн бодлогыг тодорхойлох шаардлага тулгарч байна. 

1.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах аймгийн бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зорилтыг эрчимжүүлэхэд чиглэсэн зорилт, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад оршино.

# Файлын нэр Тайлбар
1 YABZ-2021.docx Хавсралт файл татах
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ