ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь “Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хэм хэмжээг тогтоох”-оор заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5, 27.4.7 дэх заалтын хүрээнд иргэдээс санал авч байна.

Иймд иргэд та бүхэн тус журмын төсөлтэй танилцаж санал хүсэлтээ ирүүлэхийг хүсье.

Санал авах хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусна.

Холбоо барих утас:  70523883, 88109583

Төсөлд тусгах саналаа Дорноговь цагдаа фэйсбүүк хаяг болон Oyunsuren@dornogovi.gov.mn  цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Төсөл

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт, Хууль зүйн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

2.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийн хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа (байр) ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэн, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Батжаргал)-д үүрэг болгосугай.

4.Түр саатуулах хашаа (байр)-ны нийт талбайн хэмжээ 1000 м2-аас багагүй, зориулалтын чирэгч, ачигч автомашин тоо 3-аас доошгүй байхаар тогтоосугай.

5.Тогтоолыг хуулийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ц.Батсугир)-д даалгасугай.

 

ДАРГА                        Б.ГАНЗОРИГ

 

# Файлын нэр Тайлбар
1 ТӨСӨЛ.pdf Хавсралт файл татах
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ