“АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, АРГА ЗҮЙ

“Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр төлөвлөсөн арга хэмжээний үр дүнг тооцож, цаашдын бодлого төлөвлөлтийн уялдааг хангахад хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго оршино.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгон тус бодлогын баримт бичгийн 2022 оны хэрэгжилтийн тайлант хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.

 

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

“Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, төсөвт байгуулллагууд, сумдын Засаг даргын Тамгын газар хяналтад авч ажилласан байна.

Тус “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 6 зорилт, 14 арга хэмжээний хэрэгжилтийн тайланг нэгтгэн, зорилт, арга хэмжээ бүрээр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.

ГУРАВ. ДҮГНЭЛТ

 Дорноговь аймгийн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 2022 оны жилийн эцсийн биелэлтийг хянан үзэхэд дараах арга хэмжээг сайн хэрэгжүүлж ажилласан байна. Үүнд:

-Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан иргэд, хүүхэд залууст хүргэх ажлыг зохион байгуулж 22 ерөнхий  боловсролын сургууль, 36 цэцэрлэг зэрэгт 20 гаруй төрлийн арга хэмжээгээр давхардсан тоогоор  ахлах, дунд ангийн нийт 14000  сурагчийг хамруулсан.

-Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр орон нутгийн хэмжээнд нийт 50 гаруй удаагийн сургалтаар 3000 гаруй төрийн албан хаагч хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өссөн байна.

 - Дорноговь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 агентлаг, 14 сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбарт "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албан хаагчийн ёс зүй, АТГ-т гомдол, мэдээлэл өгөх-110 утас" утсыг сурталчилсан бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан самбар ажиллуулж хэвшсэн зэрэг ажлууд байна.   

ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭ

 “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 6 зорилт, 14 арга хэмжээнээс  12 арга хэмжээ “Үр дүнтэй”, 2 арга хэмжээ нь  “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэн, жилийн эцсийн биелэлтийн дунджийг 95,7% буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.

ТАВ. ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ЗӨВЛӨМЖ

“Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 2022 оны жилийн эцсийн биелэлт “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэгдсэн боловч авлигын эсрэг үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

-Олон нийтийг соён гэгээрүүлэх, сургалт, нөлөөллийн ажлуудаа тогтмолжуулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг болно.

          ХЯНАСАН:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН ДАРГА                                                                        Ш.АЛИМАА             

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                          У.ШИНЭЧИМЭГ      

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ