хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын хөлсний хэмжээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/185  захирамж

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /в/, 29.2, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.3 дугаар зүйл, Засгийн газрын 1998 оны 149 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг нэгдүгээр, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан гаргах маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ц.Содхүү/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ч.Түвшинтөр/, Дорноговь аймгийн Автотээврийн төв /Б.Хүдэрболд/, Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харъяа Замын-Үүд салбар /А.Хатансайхан/ нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Г.Эрдэнэцэцэг/-д даалгасугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

 

Эрх зүйн акт дэлгэрэнгүй (legalinfo.mn)

 

# Файлын нэр Тайлбар
1 legalinfo.mn - ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ _Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах_-1.pdf
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ