Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны стандарт

 

2.1.  Үйл ажиллагааны стандарт

Төрийн албан хаагч нь мэдлэг, боловсролоо тогтмол дээшлүүлж, туршлагаа түгээн, бусдаас суралцаж, шинэлэг арга барил, соёлыг эрэлхийлж, үр дүнд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж ажиллана.

            2.2. Ажлын байрны стандарт

Төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхдээ албан өрөөнд тавигдах нийтлэг шаардлагыг баримтлан ая тухтай, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй орчныг бүрдүүлж ажиллана. 

            2.3. Харилцаа, ёс зүйн стандарт

Албан хаагч, ажилтан нь хувийн зохион байгуулалт сайтай, цэвэрч нямбай байх ба хамт олонтойгоо эвсэг, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, иргэд үйлчлүүлэгчтэй харилцахдаа ялгаварлалгүй, эелдэг, хүлээцтэй, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийн илэрхийлэлгүй мэргэжлийн ур чадвар гарган ажиллана.

            2.4. Гадаад төрх, албаны хувцаслалтын стандарт

Албан хаагч нь ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бий болгох, төрийн үйлчилгээний хэв маяг, төрхийг бүрдүүлэх бөгөөд хувцаслалт нь цэвэр цэмцгэр, даруу төлөв байна.

# Файлын нэр Тайлбар
1 Стандарт-2022.pdf
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ