АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖ

   АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ

ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖ

 

2020 оны 07 сарын 06                                                                                                                                                                                                                                                                                                                          Сайншанд сум

 

НЭГ: ЗОРИЛГО

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг сайжруулахад хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго оршино.  

 ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”, Засгийн  газрын 2017  оны 89 дүгээр тогтоолоор  батлагдсан “Бодлогын  баримт бичгийн хэрэгжилт, захиргааны  байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ  хийх нийтлэг журам”-ын дагуу  хийв.

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА

Аймгийн ОНХС-ийн 2019 оны үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, тендерийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийлээ.

ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ  ҮР  ДҮН

  1. ОНХС-ийн төлөвлөлт.

Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2019 онд нийт 4655,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 11 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 3469,4 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, тухайн жилд санхүүжүүлэх төсвийг аймгийн ИТХ-ийн 2018 оны 9/08 дугаар тогтоолоор  баталсан байна. Төсөл, арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр харуулав.                                                                                       

/сая.төг/

Төсөл, арга хэмжээний нэр. хүчин чадал, байршил

Эхлэх дуусах хугацаа

Төсөвт өртөг

2019 онд санхүүжих дүн

1

“Мандах наран-IY” орон сууцны хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам. Сайншанд сум 4-р баг

 

2019-2020

 

1200,0

 

720,0

 

2

“Орон сууцны дулаалга, дээврийн засвар, үерийн усны суваг хийх ажил. Сайншанд сум 6-р баг 28,29-р байр

 

 

 

2019-2019

 

 

 

362.2

 

 

 

362.2

 

3

Автозамын гэрэлтүүлэг. Цагдаагийн газраас 2-р багийн автозамын пост хүртэл

 

2019-2019

 

130,0

 

 

130,0

 

4

“Буянт ухаа” спортын задгай талбай байгуулах. Сайншанд сум 4-р баг

 

2019-2019

 

129,0

 

129,0

 

5

Автозамын шинэчлэлт, 0.5км. Сайншанд сум 2-р баг, Шизүокагийн гудамж

 

 

2019-2019

 

 

355,0

 

 

355,0

 

6

Явган хүний зам барих Сайншанд 2-р баг, Цагдаагийн газар- Эмнэлэг

 

2019-2019

 

47,5

 

47,5

7

Орон сууцны байрны шугам сүлжээний засвар_ Сайншанд сум 4-р баг, 125, 126, 127, 129, 130, 136-р байр

 

 

2019-2019

 

 

60,0

 

 

60,0

8

Автозам барих. Сайншанд сум, 4-р баг 12-р цэцэрлэгээс өрхийн эмнэлэг хүртэл

 

2019-2020

 

300,0

 

243,8

9

Цахилгааны шугам татах 0,4кВт. Сайншанд сум 7-р баг

 

2019-2019

 

60,0

 

60,0

10

“Мандах наран-III” орон сууцны хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, дэд станц барих. Сайншанд сум 3-р баг

 

 

2018-2019

 

 

1334,1

 

 

883,9

11

“Ургах наран-III” орон сууцны хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, дэд станц барих. ЗамынҮүд сум

 

 

2018-2019

 

 

677,8

 

 

477,8

 

Нийт

 

4655,6

3594,8

 

            Төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүд нь орон нутгийн бодлогын баримт бичиг болох “Хөгжлийн төлөө хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-тэй уялдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажилласан байна.

Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөхдөө  бүх багийн иргэдээс санал авч урьдчилсан жагсаалт боловсруулж 47 төсөл арга хэмжээг нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон 198 иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэлсэн.

            ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр эрэмбэлэгдсэн ажлууд нь тус бүр батлагдсан зураг төсөвтэй хэрэгжсэн байна.

            Төсвийн тухай хуулийн 29.4 дэх заалтад “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэснийг ханган ажилласан байна.

  1. Тендерийн сонгон шалгаруулалт.

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас төсөл, арга хэмжээний тендерийн  сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар, цахим хэлбэрээр зарлан зохион байгуулж шалгаруулсан.

Сайншанд сумын 4-р багт баригдаж байгаа “Мандах наран-4” хорооллын гадна шугам сүлжээний ажлын тендерийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан.

Тендер шалгаруулалтад нэг оролцогч болох “Чандмань илч” ОНӨХХК материал ирүүлсэн. Тендер шалгаруулалтад ирүүлсэн материал ерөнхий шаардлага хангасан тул нарийвчилсан үнэлгээнд авсан. Нарийвчилсан үнэлгээгээр тендерийн шаардлага хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

Сайншанд сум 6-р баг 28, 29-р байрны дулаалга, дээврийн засвар, гадна үерийн усны суваг хийх ажлын тендерийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зарласан.

Тендерт “Харвайн толгой” ХХК, “Зэс орд” ХХК, “БЭМЭС” ХХК, “Энержипарагон” ХХК нийт 4 оролцогч материал ирүүлсэн. Тендерт оролцогч 4 компаний матреиал бүгд ерөнхий шаардлагыг хангасан тул нарийвчилсан үнэлгээнд авсан.

Оролцогчдоос 3 компани дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт ирүүлсэн боловч “БЭМЭС” ХХК, “Зэс орд” ХХК-ийн холбогдох материал дотоодын давуу эрх тооцох шаардлага хангаагүй, “Энержипарогон” ХХК-д дотоодын давуу эрх тооцсон байна. Тендерийн нарийвчилсан үнэлгээнд санхүүгийн үзүүлэлтээр 2 компани, техникийн чадавхи, туршлагын үзүүлэлтийг 1 компани шаардлага хангаагүй, “Энержипарогон” ХХК тендерийн нарийвчилсан үнэлгээний шаардлага хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

Сайншанд сумын 2-р багт Цагдаагийн газраас автозамын пост хүртэл автозамын гэрэлтүүлэг хийх ажлын тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр зарласан

Тендерт “Гэрэлт шугам” ХХК, “Төгс хурд консалтинг” ХХК, “Хос хан хөхий” ХХК, “Цацрах цог” ХХК нийт 4 оролцогч материал ирүүлж тендерийн ерөнхий шаардлага хангасан тул бүх оролцогчийн материалыг нарийвчилсан үнэлгээнд авсан. 

 Тендерт оролцсон 3 компани төсвийн тооцоолол хийхдээ алдаатай ирүүлсэн тул тендерийн шаардлага хангаагүй. Тендерийн шаардлага хангасан “Цацрах цог” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан.

Сайншанд сум 4-р багт “Буянт ухаа” спортын задгай талбай байгуулах ажлын тендерийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан.

Тендерт хоёр компани оролцсон. “Дорнын очир далай” ХХК, Дэлгэр баясах зам” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал ерөнхий шаардлага хангасан тул нарийвчилсан үнэлгээ хийхээр хүлээн авсан. “Дорнын очир далай” ХХК ажлын тоо хэмжээг төсөвт бүрэн тусгаагүй тул шаардлага хангаагүй, тендерийн шаардлага хангасан ” Дэлгэр баясах зам” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан байна.

Сайншанд сумын 2-р багт Шизүокагийн гудамжны 0,5 км автозамын шинэчлэлтийн ажлын тендерийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зарласан.

Тендерт “Дорноговь АЗЗА” ТӨХК материал ирүүлсэн, тендерийн ерөнхий шаардлага хангасан тул нарийвчилсан үнэлгээнд материалыг хүлээн авсан.

Тендерт оролцогчийн материал тендерийн шаардлага хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан байна. Нарийвчилсан үнэлгээнд дотоодын давуу эрх тооцогдсон.

Сайншанд сумын 2-р багт Цагдаагийн газраас Нэгдсэн эмнэлэг хүртэл явган хүний зам барих ажлын тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарласан.

Тендерт нэг оролцогч болох “Дэлгэр баясах зам” ХХК материал ирүүлсэн. Тендер шалгаруулалтын ерөнхий шаардлага хангаж нарийвчилсан үнэлгээ хийхэд шаардлага хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

 Сайншанд сум 4-р багт 125, 126, 127, 129, 130, 136-р орон сууцны байрны шугам сүлжээний засвар хийх ажлын тендерийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр  зарласан.

Тендерийг харьцуулалтын аргаар зарлаж 3 компанид тендерийн урилга хүргүүлсэн. Тендерт оролцогч ирээгүй тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон.

“УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги” шууд гэрээ байгуулахад шаардагдах материал ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу “УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги”-аас ирүүлсэн тендерийн материал тендерийн шаардлага ханасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.  

Сайншанд сумын  4-р багт  12-р цэцэрлэгээс өрхийн эмнэлэг хүртэл автозам барих ажлын тендерийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зарласан.

Тендерт нэг оролцогч материал ирүүлсэн. Оролцогч “Дорноговь АЗЗА” ТӨХК материал ирүүлсэн, тендерийн ерөнхий шаардлага хангасан тул нарийвчилсан үнэлгээнд материалыг хүлээн авсан.

Нарийвчилсан үнэлгээ хийж оролцогчоос нэг тодруулга авсан байна. Үнэлгээ хийхэд оролцогчийн материал тендерийн шаардлага хангасан тул гүйцэтгэгчээр шалгаруулсан.

Тендерийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны баримтыг хянаж үзээд дүгнэхэд төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна гэж үзлээ.

  1. Төсөл арга хэмжээний санхүүжилт, гүйцэтгэл

Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс төсөл, арга хэмжээний үе шатны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийг захиалагчийн хяналтаар баталгаажсан тухай бүр олгож ажилласан.

Захиалагчийн хяналтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай гэрээ хийж гүйцэтгүүлж, зохиогчийн хяналтыг барилгын зураг төсөв гүйцэтгэсэн компаниуд цаг тухай бүрт барилгын талбай дээр гүйцэтгэсэн байна.

Төсөл, арга хэмжээний санхүүжилт, гүйцэтгэлийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хууль, барилгын тухай хууль, бусад холбогдох хуулийг хэрэгжүүлэн ажилласан.

  1. ОНХС-ийн гүйцэтгэлийн тайлагналт

ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжигдсэн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг  Сангийн яамны цахим бүртгэлд тухай бүр оруулж, шилэн дансанд нээлттэй байршуулж тайлагнах ажлыг Санхүү төрийн сангийн хэлтэс хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэн зөв хийсэн байна.

  1. Нягтлан бодох бүртгэлд тусгасан байдал.

Тендер сонгон шалгаруулалт хийж, гүйцэтгэгчтэй гэрээ хийх эрх олгох тухай Аймгийн Засаг даргын захирамжид тухайн төсөл, арга хэмжээгээр бий болсон үндсэн хөрөнгийг ашиглагч байгууллагын балансад бүртгэхийг даалгасан байна.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төслийн ажлуудыг комисс хүлээн авсны дараа Сайншанд сумын балансад хөрөнгө оруулалтаар бүртгэх ажлыг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.

 

ТАВ. ДҮГНЭЛТ

            Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны төлөвлөлт, тендер сонгон шалгаруулалт, санхүүжилт, гүйцэтгэл, зарцуулалтад Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  хууль, ОНХС-ийн үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

 

 ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН:  ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД

АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.АЛИМАА

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД

АУДИТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.БАТХИШИГ

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА У.БАЯРБИЛЭГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН П.УЯНГА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.ТҮВШИНТӨР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АМГАЛАНЗАЯА

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.СОДХҮҮ

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН

ЕРӨНХИЙ САНХҮҮЧ Х.АНХЧИМЭГ

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ