МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

 

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр                                                                                                                  Дорноговь  аймаг

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

         Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаар дүгнэлт гаргаж, хариуцлагыг сайжруулах, төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

        Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний тус аймагт  хяналтад авсан  заалтуудын 2020 онд хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг 2020 оны хагас жилийн байдлаар тооцож, төлөвлөсөн арга хэмжээ тус  бүрийн гүйцэтгэлд үндэслэн хийсэн.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

       Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийт 843 зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 112 зорилт, арга хэмжээг хяналтад авч, биелэлтийг гарган, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

       Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын зорилт, арга хэмжээнээс газар хөдлөлтийн лаборатори байгуулах, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, хүний нөөцийг сургах ажлыг зохион байгуулах талаар төсөв батлагдаагүй, нийгмийн бодлогын зорилт арга хэмжээнээс киноны тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал ирээгүй, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр манай аймагт судалгааны ажил хийгдсэн боловч шийдвэрлэгдээгүй, барилга байгууламжийг паспортжуулах ажлын төсөв батлагдаагүй, аймаг, орон нутгийн талаар тусгайлан оруулах заалтуудын хүрээнд Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замын уулзвараас Зүүнбаян баг хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг барих, аймгийн төвд хүүхдийн эмнэлэг шинээр барих арга хэмжээнүүд төсөв батлагдаагүй улмаас хэрэгжилт тооцох боломжгүй байна.  

       “Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, мал эмнэлгийн лабораторийн барилга шинээр барих ажлыг эхлүүлэх, “Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг батлуулах ажлууд удаашралтай байгааг анхаарч, яаралтай эхлүүлэх, зарим арга хэмжээ нь коронавируст /COVID-19/ халдварт өвчин гарсантай  холбоотой хойшлогдсон тул цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна.

                                                             ГУРАВ. ДҮГНЭЛТ                       

            Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2020 оны хагас жилийн байдлаар  тус  аймагт хэрэгжүүлэх 112 зорилт, арга хэмжээнээс 55 зорилт, арга хэмжээ “Үр дүнтэй” буюу 100%, 50 зорилт, арга хэмжээ “Тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70%,  7 зорилт, арга хэмжээ “Үнэлэх боломжгүй” байна. 2020 оны хагас жилийн байдлаар хяналтад авсан 112 зорилт, арга хэмжээнээс үнэлэх боломжгүй 7 зорилт, арга хэмжээг хасч, 105 зорилт, арга хэмжээний биелэлт  дундажаар 85,7% хувь буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэгдлээ.

ДӨРӨВ. ЦААШИД АВЧ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  АРГА  ХЭМЖЭЭ /ЗӨВЛӨМЖ/

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, сум, агентлагийн удирдлагуудад өгөх зөвлөмж:

  1. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолд заасны дагуу тайланг  тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргах, тодорхой тоо  баримт дээр үндэслэн харьцуулж, үр дүнг тусгах, үг үсэг, утга найруулгын алдаагүй бичих;
  2. Зорилт арга хэмжээ, хэрэгжих хугацааг тухайн заалтад нийцүүлэн хүрэх түвшинг тодорхой тайлагнах;
  3.  “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, мал эмнэлгийн лабораторийн барилга шинээр барих ажлыг эхлүүлэх, “Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг батлуулах, барилга байгууламжийг паспортжуулах ажлуудыг яаралтай эхлүүлэх;
  4. Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замын уулзвараас Зүүнбаян баг хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг барих ажлын хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх;
  5. Аймгийн төвд хүүхдийн эмнэлэг шинээр барих асуудлыг шийдвэрлүүлэхээр гадаад дотоодын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллах;
  6.  Түрээсийн орон  сууц  хөтөлбөрийг  Барилга, хот байгуулалтын яамтай  хамтран  хэрэгжүүлж  эхлэх;
  7. Коронавируст /COVID-19/ халдварт өвчин гарсантай холбоотой зарим арга хэмжээнд заасан сургалтыг цахим байдлаар зохион байгуулах;
  8. Хяналт шинжилгээний үр дүнгээр дурьдсан удаашралтай хэрэгжиж байгаа болон хэрэгжээгүй бусад арга хэмжээг сүүлийн хагас жилд хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах зэрэг болно.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал тавих нь:

  1. Газар хөдлөлтийн лаборатори байгуулах, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил манай аймагт хамаарахгүй тул хасуулах;
  2. “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, манай аймгийг хамруулах;
  3. “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан батлуулах ажлыг зохион байгуулах;
  4. Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замын уулзвараас Зүүнбаян баг хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг барих ажлыг улсын төсөвт тусгуулах;
  5. Аймгийн төвд хүүхдийн эмнэлэг шинээр барих ажлыг улсын төсөвт тусгуулах зэрэг болно.

 

 

           ХЯНАСАН:

            ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД

           АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

           ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                          Ш.АЛИМАА

          ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

          ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД

          АУДИТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                                 Д.ЭНХТАЙВАН

 

 

 

 

 

# Файлын нэр Тайлбар
1 Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр2020-07-08.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ