ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /2020 оны эхний хагас жил/

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2020 ОНЫ  ЭХНИЙ  ХАГАС  ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2020 оны 07 сарын 01                                                                                                                                                   Дорноговь аймаг

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

     Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх, бодлого төлөвлөлтөд тусгах, хэрэгжилт, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахад Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго оршино.

     Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг  үндэслэж, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

       Монгол Улсын 1 хууль, УИХ-ын 2 тогтоол, Улсын Их Хурлын байнгын хорооны 2 тогтоол, Ерөнхийлөгчийн 2 зарлиг, Үндэсний аюулгүй байдлын  1 зөвлөмж,  Засгийн газрын 47 тогтоол, Засгийн газрын хуралдааны 15 тэмдэглэл, Засгийн газрын 3 албан даалгавар, нийт 127 заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагналаа.

      Засгийн газраас ирүүлсэн Засгийн газрын тогтоол 20, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 3, Засгийн газрын албан даалгавар 1,  нийт 46 шийдвэрийг хяналтад авч, удирдлагуудад танилцуулан, холбогдох хэлтэст эзэнжүүлсэн.

      Тус аймгийн хяналтад авсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн тайланг 100%-тай буюу "Бүрэн хэрэгжсэн" заалт 27, 70%-тай буюу "Хэрэгжих шатанд байгаа" заалт 83, 30%-тай буюу “Хэрэгжилт хангалтгүй”  заалт 2, "Үнэлэх боломжгүй /хугацаа болоогүй/" 15 заалт,  нийт хэрэгжилтийн үнэлгээний дундаж хувь 76,5% буюу “Хэрэгжих шатанд” гэж үнэлэгдлээ.

ГУРАВ. ДҮГНЭЛТ

      Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээний www.dornogovi.unelgee.gov.mn цахим санг нэвтрүүлснээр сумд, агентлаг, хэлтсээс хуулийн хугацаанд тайлан мэдээг хүлээн авч, ЗГХЭГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний www.unelgee.gov.mn цахим санд шууд тайлагнах боломжтой болсон төдийгүй цаг хугацаа, бичиг хэрэг, шуудан холбооны зардлын хэмнэлтийг бий болгосон.

        Монгол Улсын Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс “Аймгийн Засаг даргын даргын Тамгын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2020 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөний дагуу явцын хяналт-шинжилгээг 2020 оны 04 дүгээр сараас 06 сарын хугацаанд  Боловсрол соёл, урлагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайхандулаан, Даланжаргалан суманд хийж, “Дотоод аудит ба хяналт шалгалт” “Хяналт-шинжилгээ, үнэлгээний  талаарх  ерөнхий  ойлголт”, “Төлөвлөлт  хийх  арга  зүй”, “Тайланд гарч  буй  алдаа  дутагдлууд” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  зөвлөмж чиглэл  хүргүүлэн ажилласан. Явцын  хяналт-шинжилгээний үр дүнд  агентлаг, сумдын  албан хаагчдын  www.dornogovi.unelgee.gov.mn цахим санд ажиллах мэдлэг, чадвар дээшилсэн.

       Хяналт-шинжилгээ, үнэлгээний   www.dornogovi.unelgee.gov.mn  цахим сангаар 14 сум, 24 агентлаг, 3 төсөвт байгууллага, ЗДТГ-ын 6 нэгжээс тайланг цахимаар авч хэвшсэн.  Эхний хагас жилийн байдлаар аймгийн хяналтад авсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн тайланг 100%-тай буюу "Бүрэн хэрэгжсэн" заалт 27, 70%-тай буюу "Хэрэгжих шатанд байгаа" заалт 83,  30%-тай буюу “Хэрэгжилт хангалтгүй” заалт  2, "Үнэлэх боломжгүй /хугацаа болоогүй/" 15 заалт,  нийт хэрэгжилтийн үнэлгээний дундаж хувь 76,5% буюу “Хэрэгжих шатанд байгаа” гэж дүгнэлээ.

ДӨРӨВ. ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ / ЗӨВЛӨМЖ/

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, сум, агентлагийн удирдлагуудад өгөх зөвлөмж:

  1. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолд заасны дагуу Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг тодорхой тоо  баримт дээр үндэслэн, урьд  оны мөн үетэй харьцуулах байдлаар  үр дүнг  тусгах, үг үсэг, утга найруулгын алдаагүй бичих;
  2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах;
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах;
  4. Цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, давхардсан шийдвэрийг хяналтаас хасуулах саналыг албан бичгээр ирүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.   

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал тавих нь:

  1. Хэрэгжилт нь тогтмолжсон, бүрэн хэрэгжсэн, нэг удаагийн буюу цаг үеийн шинжтэй шийдвэр, утга агуулгын хувьд давхардаж байгаа Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хяналтаас хасуулах саналыг хүргүүлж байна. Үүнд: 
  • 2017_257. Малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай / 2017-09-13 / ЗГ-ын тогтоол
  • 2017_337. Монгол улсын 2018 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн 2018 оны Төсвийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай / 2017-12-13 / ЗГ-ын тогтоол
  • 2018_220. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай / 2018-07-09/ ЗГ-ын тогтоол
  • 2019_33. Дүрэм батлах тухай / 2019-01-23 / ЗГ-ын тогтоол
  • 2019_184. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай / 2019-05-01 / ЗГ-ын тогтоол
  • 2016_55. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 55 дугаар тэмдэглэл / 2016-11-16 / ЗГ-ын хуралдааны тэмдэглэл
  • 2017_23. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 23 дугаар тэмдэглэл / 2017-05-24 / ЗГ-ын хуралдааны тэмдэглэл /IX.2. дахь арга хэмжээ/
  • 2017_36. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 36 дүгээр тэмдэглэл / 2017-08-17 / ЗГ-ын хуралдааны тэмдэглэл /XYI.3.5 дахь арга хэмжээ/
  • 2018_18. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаар тэмдэглэл / 2018-04-25 / ЗГ-ын хуралдааны тэмдэглэл /XX.3.1 дэх арга хэмжээ/
  • 2019_54. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 54 дүгээр тэмдэглэл / 2019-12-11 / ЗГ-ын хуралдааны тэмдэглэл /XXIX.3 дахь арга хэмжээ/
  • 2019_03. Төрийн үйлчилгээнд цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх тухай / 2019-10-16 / ЗГ-ын албан даалгавар /1.1 дэх арга хэмжээ/ зэрэг болно. 

         ХЯНАСАН:

         ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД

         АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

          ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                          Ш.АЛИМАА

          ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

          ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД

          АУДИТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                                 Д.ЭНХТАЙВАН

 

 

 

# Файлын нэр Тайлбар
1 ХТТШ ТАЙЛАН2020-07-01.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ