Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайлан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ  ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                                             Дорноговь  аймаг

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

         Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

             Арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшингийн хувийг тогтоохдоо Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний тус аймагт  хяналтад авсан  заалтуудын 2019 онд хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг  жилийн эцсийн  байдлаар тооцож, төлөвлөсөн арга хэмжээ тус  бүрийн гүйцэтгэлийн түвшинг үнэлэв.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

            Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийт 843 зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас  112 зорилт, арга хэмжээг хяналтад авч, биелэлтийг гарган, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

            Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын зорилт, арга хэмжээнээс хагас жилийн байдлаар бүрэн хэрэгжсэн гүйцэтгэл байхгүй.

         Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь тендер шалгаруулалтын ажлын тоо хэмжээ удааширч гарснаас тендер оройтон зарлагдсан. Тендерийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхний хагас жилд бүрэн дуусаагүй байна.

          Үүнээс шалтгаалан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл удаашрах, сургууль цэцэрлэгийн барилгын засварын ажил хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусахгүй байх, шинээр барих барилгын ажил дулааны улиралд дуусахгүй байх эрсдэл үүсэх магадлалтай байна.

            Нийгмийн бодлого, засаглалын бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилт жилийн эхнээс тогтвортой явагдаж хагас жилийн байдлаар тодорхой үр дүнтэй хэрэгжиж байна.

            Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зорилго, арга хэмжээний хэрэгжилтийг хянаж үзэхэд “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ”-ний зардлаар Сайншанд сумын үерийн усны даланг засварлаж батлагдсан төсвийн хөрөнгийн зориулалтыг өөрчилсөн байна. Мөн цэвэр агаар сан байгуулагдах санхүүгийн эх үүсвэр тодорхой бус байна.

            Аймаг, орон нутгийн талаар тусгайлан оруулсан үнэлэх боломжгүй байгаа   арга хэмжээнүүд нь санхүүгийн эх үүсвэр тодорхой бус байдлаас шалтгаалсан байна.

Хяналтад авсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг салбар тус бүрээр хүснэгтээр харуулав.

 

 

Үнэлгээ

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого

Нийгмийн бодлого

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого

Засаглалын бодлого

Орон нутгийн талаар тусгайлан оруулах заалтууд

 

 

Нийт

100%

-

2

1

-

4

7

70%

23

15

29

7

3

77

40%

3

-

2

-

6

11

0%

-

-

-

-

-

-

Үнэлэх боломжгүй

4

6

2

-

5

17

Нийт  заалт

30

23

34

7

18

112

Нийт дундаж

66,5%

73,5%

69.1%

70.0%

65.4%

68.7%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

            Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 онд тус  аймагт хэрэгжүүлэх  112 зорилт, арга хэмжээнээс 7 зорилт, арга хэмжээ “Үр дүнтэй” буюу 100%, 77  зорилт, арга хэмжээ “Тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70%, 11 зорилт, арга хэмжээ “Эрчимжүүлэх шаардлагатай” буюу 40%, 17 зорилт арга хэмжээ “Үнэлэх боломжгүй” байна. 2019 оны хагас жилийн байдлаар хяналтад авсан 112 зорилт, арга хэмжээнээс үнэлэх боломжгүй 17 зорилт, арга хэмжээг хасаж, 95 зорилт, арга хэмжээний биелэлт  дундажаар 68,7%  хувь буюу “ Тодорхой үр дүнд хүрсэн” үнэлэгдлээ.

           ДӨРӨВ. ЦААШИД АВЧ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  АРГА  ХЭМЖЭЭ

  • Хяналтад  байгаа  112  заалтын  эрчимжүүлэх шаардлагатай байгаа 11 заалтын хэрэгжилтийг сүүлийн хагас жилд үр дүнд хүргэх талаар арга хэмжээ авч ажиллах,
  • Нийт зорилт, арга хэмжээнээс 17 заалтын  хэрэгжилтийг  үнэлэх  боломжгүй байгаагаас нь макро  түвшинд бодлогын баримт бичиг боловсрогдоогүй, газар  зүйн онцлогоос  шалтгаалсан, орон нутгаас  хамааралгүй  заалтуудыг хяналтаас  хасуулах, /Үүнд:4.2.6-5,  4.2.7-2 зорилт  арга  хэмжээ  нь  говийн  нөхцөлд  байхгүй  гол мөрөн,  ой,  ойн  хөнөөлт  шавьж устгалын  талаар  тусгасан/
  • Санхүүгийн  эх  үүсвэр  тодорхойгүй  шалтгаанаар хэрэгжих боломжгүй байгаа заалтуудыг 2020 онд санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллах, /Үүнд: 6.8.1-1, 6.8.7-1,2, 6.8.9-1, 6.8.10-1 зорилт  арга  хэмжээ  нь  2019 оны Төсвийн тухай хуульд тусгагдаагүй, санхүүгийн  асуудал  шийдвэрлэгдээгүй/ шаардлагатай байна.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

# Файлын нэр Тайлбар
1 ЗГҮАХ-ХШҮ-ний-тайлан-Дорноговь-АЗДТГ-2019-оны-хагас-жил-2019-06-28.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ