Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайлан

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

АЖЛЫН ТАЙЛАН, ЗӨВЛӨМЖ

2019.06.28                                                                                                                                                                                                              Сайншанд

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

       Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж чиглэл өгөх замаар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх, www.unelgee.gov.mn цахим санд хэрэгжилтийг тайлагнахад, Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго чиглэгдэнэ.

      Хяналтад авсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад хяналт- шинжилгээ, үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгосон.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

            Тайлант хугацаанд тус аймаг нь Монгол Улсын Их хурлын тогтоол 1, Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоол 4, Хууль 2, Ерөнхийлөгчийн зарлиг 5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж 3, Засгийн газрын тогтоол 111, Ерөнхий сайдын захирамж 5, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 29, Засгийн газрын албан даалгавар 13, нийт 173 заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тайлагнан ажиллалаа. 2019 оны эхний хагас жилд шинээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж 2, Шадар сайдын тушаал 1, Засгийн газрын тогтоол 53, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 11-ийг хяналтад авч, удирдлагуудад танилцуулан, холбогдох хэлтэст эзэнжүүлэн, бүртгэл хөтөлж байна.

     Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2019 оноос www.dornogovi.unelgee.gov.mn Хяналт-шинжилгээ, үнэлгээ цахим санг нэвтрүүлэн, 14 сум, 22 агентлаг, 3 төсөвт байгууллага, ЗДТГ-ын 6 нэгжээс 1 болон 2 дугаар улиралд тайланг цахимаар авч, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Хэрэгжилтийг тайлагнахдаа 1 дүгээр улиралд цахим санд нэвтрэх эрхээ нээлгүй хугацаа алдах, үйл ажиллагааны арга хэмжээг тоочин бичих, хэрэгжилтийн биелэлтийг хэт өндрөөр үнэлэх, утга найруулгын алдаатай байх, хугацаа хоцроох зэрэг дутагдлууд сумд, агентлаг төдийгүй хэлтсүүдэд гарч байсанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан зөвлөмжийг хүргүүлж ажилласнаар 2 дугаар улиралд бүх сум, агентлаг, байгууллага, нэгжүүд www.dornogovi.unelgee.gov.mn бүрэн цахим санд нэвтрэн, цаг хугацаанд нь тайлангаа ирүүлсэн.

Цахим сан нэвтрүүлэн, холбогдох заалт, арга хэмжээг бүрэн эзэнжүүлж, хувиарлан, хяналт тавьж ажилласнаар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын чанар сайжирлаа. 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

            Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээний www.dornogovi.unelgee.gov.mn цахим санг нэвтрүүлснээр сумд, агентлаг, хэлтсээс хуулийн хугацаанд тайлан мэдээг цахимаар хүлээн авч, ЗГХЭГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний www.unelgee.gov.mn цахим санд шууд тайлагнах боломжтой болсон төдийгүй цаг хугацаа, бичиг хэрэг, шуудан холбооны зардлын хэмнэлтийг бий болгосон. 

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээний www.dornogovi.unelgee.gov.mn цахим сан нэвтрүүлснээр сумд, агентлаг, хэлтсээс хуулийн хугацаанд тайлан мэдээг цахимаар хүлээн авч, ЗГХЭГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний www.unelgee.gov.mn цахим санд шууд тайлагнах боломжтой болсон төдийгүй цаг хугацаа, бичиг хэрэг, шуудан холбооны зардлын хэмнэлтийг бий болгосон.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн оны эхний хагас жилийн тайлангийн хэрэгжилтийн "Үнэлэх боломжгүй/хугацаа болоогүй" заалт 7 байгаагийн, 3 заалт нь хэрэгжиж дууссан учраас хяналтаас хасуулах, 2 нь орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх боломжгүй, 2 нь 2019 онд шинээр батлагдан гарсан тогтоол шийдвэрүүд бөгөөд харилцагч талаас хүсэлт ирээгүй болон хэрэгжих хугацаа болоогүй, "Хэрэгжээгүй буюу 0%-тай" заалт 1, "Хэрэгжилт хангалтгүй буюу 30%-тай" 7 байна. Хэрэгжээгүй болон хэрэгжилт хангалтгүй заалтын хэрэгжилтийг сүүлийн хагас жилд эрчимжүүлж ажиллахад анхаарах шаардлагатай байна.

Тайлан мэдээний хэрэгжилтийг гаргахдаа Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын  баримт бичгийн хэрэгжилт, захиргааны  байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ  хийх нийтлэг журам”-ын 10.5 10.7.2 дахь заалтыг мөрдөж ажиллах хэрэгтэй байна. 

        Хагас жилийн тайлагналтаар "Үнэлэх боломжгүй/хугацаа болоогүй" заалт 7, "0%-тай буюу хэрэгжээгүй" заалт 1, "30%-тай буюу хэрэгжилт хангалтгүй" заалт 7, "70%-тай буюу хэрэгжих шатанд байгаа" заалт 124, "100%-тай буюу бүрэн хэрэгжсэн" заалт 34 буюу аймгийн хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт 74,0%-тай байна. 

ДӨРӨВ. ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ / ЗӨВЛӨМЖ /

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, сум, агентлагийн удирдлагуудад өгөх зөвлөмж:

  1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хагас жилийн  байдлаар хэрэгжилт хангалтгүй байгаа заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  2. Хэрэгжилтийн тайланг тоочих  бус тодорхой тоо  баримт дээр үндэслэн, урьд  оны мөн үетэй харьцуулах байдлаар  үр дүнг  тусгах, үг үсэг, утга найруулгын алдаагүй бичих;
  3. Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлаг, нэгжийн дарга нар нэгтгэсэн тайланд хяналт тавьж, хэрэгжилтийн тайлангийн найруулга, үнэлгээ үнэн зөв эсэхэд хяналт тавин, анхаарч ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.   

       

           ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,  ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

# Файлын нэр Тайлбар
1 HTTSh-tailan (1).docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ