Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг 2018-2020 онд Дорноговь аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2019 оны 3 дугаар улирлын хэрэгжилтийн тайлан

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ 2018-2020 ОНД ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2019 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2019.10.04                                                                                                                                                                                                       Дорноговь  аймаг

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

         Монгол Улсын Засгийн  газрын  2018 оны 42 дугаар  тогтоолоор батлагдсан “Гурван  тулгуурт  хөгжлийн  бодлого”-ын зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ХШҮ-ний зорилго оршино.

         Арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшингийн хувийг тогтоохдоо Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  аймгийн  ИТХ-ийн  Тэргүүлэгчдийн 2018 оны 68 дугаар  тогтоолоор батлагдсан “Гурван  тулгуурт  хөгжлийн  бодлогыг 2018-2020 онд Дорноговь  аймагт хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний  2019 онд хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг  3-р улирлын  байдлаар тооцож, төлөвлөсөн арга хэмжээ тус  бүрийн гүйцэтгэлийн түвшинг үнэлэв.

ХОЁР. ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

            Гурван  тулгуурт  хөгжлийн  бодлогыг 2018-2020 онд Дорноговь  аймагт хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 бодлогын  хүрээнд хийгдэх 59 зорилт,74  арга хэмжээг хяналтад авч, биелэлтийг гарган, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

Бодлого, зорилт

 

Бүгд

Бүрэн хэрэгжсэн

100%

Хэрэгжих шатандаа

70%

Хэрэгжилт хангалтгүй

40%

Хэрэг-жээгүй

0%

Үнэлэх боломж-гүй

Хугацаа  болоогүй

Биелэлтийн хувь

НЭГ: Олон  тулгуурт  эдийн  засгийн бодлогын хүрээнд:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар

14

5

8

-

1

-

-

75.7

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар

5

2

2

1

-

-

-

76

Худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр:

12

1

10

1

-

-

-

70

ХОЁР:

Шударга ёсыг дээдэлсэн,  сахилга,  хариуцлагатай  тогтвортой засаглалын бодлогын хүрээнд:

Бодлогын  тогтвортой  байдлын  чиглэлээр:

1

-

1

-

-

-

-

70

Төрийн институцийн тогтвортой байдлын чиглэлээр:

2

-

2

-

-

-

-

70

Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албаны чиглэлээр:

4

1

2

1

-

-

-

70

ГУРАВ.

Хүн  төвтэй нийгмийн  бодлогын хүрээнд:

Монгол хүний хөгжлийн бодлогын чиглэлээр:

29

7

20

-

-

-

2

77.7

Ядуурлыг бууруулах бодлогын чиглэлээр:

3

-

3

-

-

-

-

70

Ажилгүйдлийг бууруулах бодлогын чиглэлээр:

4

2

2

-

-

-

-

85

НИЙТ  ҮНЭЛГЭЭ

74

18

50

3

1

-

2

76.6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГУРАВ. ДҮГНЭЛТ

            Гурван  тулгуурт  хөгжлийн  бодлогыг 2018-2020 онд Дорноговь  аймагт хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөний 2019 онд 59 зорилт, 74 арга хэмжээнээс 18  зорилт, арга хэмжээ 100%, 50  зорилт, арга хэмжээ 70%, 3 арга  хэмжээ 40%, 1  зорилт арга хэмжээ хэрэгжээгүй  байна. 2019 оны   байдлаар хяналтад авсан 74  арга хэмжээний  хэрэгжилт  3-р  улирлын  байдлаар   дундажаар 76.6 % үнэлэгдлээ.

ДӨРӨВ. ЦААШИД АВЧ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  АРГА  ХЭМЖЭЭ, ЗӨВЛӨМЖ

           Гурван  тулгуурт  хөгжлийн бодлогыг 2018-2020 онд  Дорноговь аймагт хэрэгжүүлэх  үйл ажиллагааны  төлөвлөгөөний  2019  оны 3-р улирлын  хэрэгжилтээс үзэхэд  төлөвлөгдсөн  ажлууд  хийгдэж,  тодорхой  үр  дүнд  хүрсэн  хэдий ч  ажлын  явц  удаашралтай, хангалтгүй хэрэгжилттэй  арга  хэмжээ  байсаар  байна. Эдгээрт  дүгнэлт  хийж  салбар  бүрт  үйл  ажиллагааг  эрчимжүүлэх  шаардлагатай  байна.

ЦААШИД:

Хүнс, хөдөө аж  ахуй,  хөнгөн  үйлдвэрлэлийн  салбарт:

  • “Дорноговийн  хонины  мах” аймгийн дэд  хөтөлбөрийн  хүрээнд  хийгдэх  судалгаа  шинжилгээний  ажилд  шаардагдах төсөв  санхүүгийн  асуудлыг  холбогдох  байгууллагуудтай  хамтран  гадаад  дотоодын  хөрөнгө  оруулалтыг  татах  замаар  шийдвэрлэх,

Уул  уурхай,  хүнд  үйлдвэрийн  салбарт:

  • Уул уурхайн  компаниудын тээврийг  батлагдсан  чиглэлийн  дагуу  явж буйд  хийх  хяналтыг  сайжруулах, 
  • Уул  уурхайн компаниудын тээвэрлэлт  хийж  буй авто  замыг  сайжруулсан  болон  хатуу  хучилттай  болгох талаар   арга  хэмжээ  авч  ажиллах;

Худалдаа,  аялал жуулчлал, дэд  бүтцийн  салбарт:

  • Сайншанд  суманд шинээр  байгуулагдах  “Цэвэрлэх  байгууламж”-ийн  барилга  угсралтын ажлыг  эрчимжүүлэх талаар  тодорхой  арга хэмжээ  авч ажиллах,

Засаглалын  бодлогын чиглэлээр:

  • Төрийн албаны цахим мэдээлэл, солилцооны механизмыг  боловсронгуй  болгох, Төрийн байгууллагын мэдээллийн  “ХУР” нэгдсэн системийг  нэвтрүүлэх,

Нийгмийн  бодлогын  чиглэлээр:

  • Халдварт  болон  халдварт  бус  өвчлөлөөс  урьдчилан  сэргийлэх  талаар  үр  дүнтэй  арга  хэмжээ  авч  ажиллах,
  • Хорт  хавдрын  өвчлөлөөс  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээг  үр  дүнтэй  зохион  байгуулж, хорт  хавдартай өвчтний  амьдрах  чанарыг  сайжруулах,
  • Эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанар  хүртээмжийг  дээшлүүлэх  талаар  онцгой  анхаарч ажиллах

Хөрөнгө  оруулалт, хөгжлийн  бодлого төлөвлөлтийн  хэлтэст:

  • Гурван  тулгуурт  хөгжлийн  бодлогыг 2018-2020 онд  Дорноговь  аймагт  хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөөний 2019  оны  жилийн  эцсийн  тайланг  ирүүлэхдээ  тоон  үзүүлэлтүүдийг график  дүрслэлд  буулган,  үйл  ажиллагааны  зураг,  холбогдох  баримтаар  баяжуулан  ирүүлэхийг  зөвлөж   байна.

 Зөвлөмжийн  дагуу авч хэрэгжүүлсэн  ажлын  талаар 2019 оны 4 дүгээр  улирлын  тайланд  тусган  бичиж, 2019 оны 12 сарын 31-ны  дотор  АЗДТГ-т  ирүүлнэ  үү.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

# Файлын нэр Тайлбар
1 3-tulguurt-3-uliral.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ