ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЛАА

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Олон Улсын байгууллагууд хамтран “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол улс 2021-2023 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгчид Замын-Үүд суманд хүрэлцэн ирж Олон Улсын түншлэгч байгууллагуудын санхүүжилтээр одоо хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээлэл солилцох уулзалт боллоо.Тус төслийн хүрээнд Замын -Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт эх ,нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 26 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч , эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Номхон Далайн Баруун бүсийн Эх, нярай, хүүхдийн асуудал хариуцсан зөвлөх Собел Ховард, Эрүүл мэндийн яамны анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа, ДЭМБ-ын мэргэжилтэн В.Дэлгэрмаа, ДЭМБ-ын төслийн зөвлөх Б.Цэвэлмаа нар оролцов.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ