СОЁЛЫН ОРДНЫ БАРИЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд сумын Гуравдугаар багт баригдаж буй 500 хүний суудалтай Соёлын ордны барилга угсралтын ажлын явцад аймгийн ГХБХБГ-аас захиалагчийн хяналт, Замын-Үүд хотын Захирагчийн ажлын алба явцын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус барилга нь Орчин үеийн архитектурын уран шийдэл бүхий барилга болно. Хийцлэлийн хувьд төвөгшил өндөртэй, баганан суурь бүхий каркасан барилга юм
Барилгын зураг төслийг "Өлзий Иш" ХХК-д боловсруулж, гүйцэтгэгчээр “РСТ” ХХК ажиллаж байна.
2022.05.13-ны байдлаар -0.05 төвшний арматурчилалтай шал болон 10-р тэнхлэгийн дагуух үзэгчдийн налуу суудлын доорх дүүргэлтийн хашлага хана, 0.55 түвшний шаланд гаргах хамар ханын суурийн бэлтгэл бетон зуурмагийг тус тус М200 маркийн бетоноор цутгаж цутгалтын ажил 2022 оны 05 дугаар сарын 12-ны орой 16:30 минутад авч 19:30 минутад дууссан.
Захиалагчийн хяналтын явцад дараах зөвлөмжүүдийг өгч ажиллалаа.
Үүнд:
- бетон шоовыг нь цаг тухай бүрт нь шинжлүүлэх
- бетон арчилгааг сайн хийх
- Талбайн журналд өдөр тутам гүйцэтгэсэн ажлыг тэмдэглэхдээ тухайн хийц бүтэц нь ажлын зургийн хэддүгээр хуудсанд аль тэнхлэгт байрлалтай байгааг тодорхой тэмдэглэж байх.
-Хөдөлмөр хамгааллын өдөр тутмын зааварчилгааг тухайн өдөрт хийгдэх ажлын онцлогтой уялдуулан тогтмол өгч байх.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ